Зорчигч тээврийн завь осолдож, 30 гаруй хүн сураггүй болжээ

Энэтхэг улсын Ассам мужийн Брахмапутра мөрөнд зорчигч тээвэрлэж байсан завь, өөр нэг усан завьтай мөргөлдөж осолджээ. Зорчигч тээврийн завин дээр 120 хүн байсан бөгөөд 40 гаруй хүнийг аварсан ч нэг хүн нас барж, 30 гаруй хүнийг мөрний уснаас олж чадаагүй байна. Үлдсэн зорчигчид өөрсдөө сэлж эрэгт гарчээ.

Осол гарч, зорчигчдын завь хөмөрсний дараа орон нутгийн иргэд аврах ажиллагаанд тусалсан байна. Нутгийн цагдаагийн газар иргэдийн тусламжтайгаар олон хүнийг аварч чадсан гэжээ.

Жорхат хотоос ирж байсан завь эсрэг урсгалд явж байсан завьтай мөргөлдсөн осол лхагва гарагийн 16:30 минутын үед болжээ. Ерөнхий сайд Нарендра Моди зорчигчдыг аврахын тулд боломжтой бүх хүчин чармайлтаа ашиглана гэж жиргэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ibwido

lipitor uk <a href="https://lipiws.top/">lipitor online order</a> buy cheap lipitor