Жастин Бибер шинэ баримтат киногоо гаргана

Аравдугаар сарын 8-нд Канадын алдарт дуучин Жастин Биберын "Justin Bieber: Our World" хэмээх баримтат кино Amazon Prime Video стриминг тавцан дээр гарахаар товлогдож байна. Кино найруулагчийн үүргийг Майкл Д.Ратнер гүйцэтгэсэн бөгөөд тэрээр өмнө нь Жастинтай хамтран ажиллаж байсан удаатай билээ. Тухайлбал, тэд хамтдаа Justin Bieber: The Seasons баримтат цувралыг найруулснаас гадна Майкл уран бүтээлчийн “Intentions” клип дээр ажилласан байна.

Энэхүү шинэ баримтат кинонд хөгжимчин гурван жил завсарласны дараа хийсэн анхны бие даасан тоглолтдоо хэрхэн бэлдэж байсан тухайгаа харуулах юм. Тодруулбал, Жастин 2020 онд дэлхий даяар шууд дамжуулагдсан The Beverly Hilton зочид буудлын дээвэр дээр хийсэн шинэ жилийн шоу нэвтрүүлэгт бэлдэх бэлтгэлээ хэрхэн базааж, ямар асуудлуудтай тулгарсан нь удахгүй олны хүртээл болох нь ээ.

“Амьд хөгжмийн тоглолт хийж, хөгжмөөрөө дамжуулан шүтэн бишрэгчидтэйгээ харилцах нь миний хувьд маш их утга учиртай зүйл юм. Энэхүү баримтат кино маань тайзан дээр эргэн ирэхээр бэлдэж байх үедээ хичнээн их стресстэй байсныг, мөн үүний зэрэгцээ тэр нь хичнээн сэтгэл хөдөлгөм цаг үе байсныг баримтжуулсан" хэмээн Жастин хуваалцжээ.

Майкл Ратнерын хэлж буйгаар Amazon Studios компани нь энэхүү бусдад урам зориг бэлэглэх, тааламжтай киног олон нийтэд түгээхэд хамгийн тохиромжтой хамтрагч гэнэ. Мөн тэрээр "Та дуугаа хамгийн чанга дээр тавьж, киног маань хүлээн авч үзэхээ мартуузай" хэмээн онцолсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Mvkwgr

atorvastatin 80mg brand <a href="https://lipiws.top/">order lipitor generic</a> buy lipitor 40mg for sale