Тэтгэмжийг нь авахын тулд ээжийнхээ шарилыг гэртээ нуусан байжээ

Австрийн цагдаа нар жил гаруйн өмнө нас барсан 89 настай эмэгтэйн шарилыг хүү нь гэртээ занданшуулан хадгалсан байсныг олжээ. Уг эмэгтэйн 66 настай хүү ээжийгээ нас барсныг мэдэгдэлгүй жил гаруйн турш тэтгэмжийг нь авч байжээ.

Цагдаа нарын мэдээлснээр эмэгтэй сэтгэцийн олдмол эмгэгтэй байсан бөгөөд өнгөрсөн жилийн зургадугаар сард нас барсан байна. Хүү нь өнгөрсөн жилийн зургадугаар сараас хойш жил гаруйн турш ээжийгээ нас барсан гэдгийг нууцалж,  өмнөөс нь 50,000 еврогийн тэтгэмжийг хувьдаа авч байжээ. Задлан шинжилгээний дүнд хүү нь ээжийгээ хөнөөгөөгүй болохыг тогтоосон байна.

Сэжигтнээр татагдаад буй эрэгтэй Тайрол мужийн Иннсбрук хотод амьдардаг ажээ. Тэрээр ээжийгээ нас барсны дараа цогцосноос нь эвгүй үнэр гарахаас сэрэмжилж шарилыг нь мөсөн дунд хөлдөөжээ. Мөн биеэс нь гадагшлах шингэнийг даавуу самбаагаар боож шингээн, хатаасан байна.

Сэжигтний дүү ээжийгээ асууж ирэхэд эмнэлэгт хэвтэж байгаа хэмээн худал хэлжээ. Хүү сар бүр ээжийнхээ тэтгэмжийн мөнгийг шуудангаар хүлээн авдаг байсан ба шинээр ирсэн шууданч тэтгэмж авдаг эмэгтэйтэй уулзахыг хүссэн ч татгалзсан байна. Үүний дараа шууданч холбогдох хүмүүст мэдээлснээр хэрэг илэрч, жил гаруйн өмнө нас барсан эмэгтэйн цогцсыг өнгөрсөн бямба гарагт олжээ.

Сэтгэгдэл үлдээх