Дэлхийн хамгийн өндөр настай ихэр Японд бүртгэгджээ

Японы ихэр эгч дүүс дэлхий дээр хамгийн өндөр насалж, өнөө цагт аж төрөн амьдарч буй ихрээр тодорч, Геннисийн номонд бичигджээ. Ихэр эгч дүүс өдгөө 107 жил 300 хоног наслаад байгаа юм.

Умено Сумияна, Коуме Кодама нар 1913 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Шодошима арал дээр төрсөн гэж үздэг байна. Эгч дүүс Ковид-19 цар тахлын улмаас тусдаа амьдарч байгаа ажээ. Тэдний дэлхийн дээд амжилтын батламжийг Японы өндөр настнуудад хүндэтгэл үзүүлдэг үндэсний баярын өдрийг тохиолдуулан даваа гарагт гардуулсан байна.

Энэ явдлаас өмнө хамгийн өндөр насалж буй ихрийн амжилтыг Японы ихэр эгч дүүс Кин Нарита, Гин Кани нар эзэмшдэг байсан юм. Кин 107 жил 175 наслаад 2000 онд нас барсны дараа жил Гин 108 насандаа таалал төгсжээ. Японоор алт , мөнгө гэсэн утга бүхий нэртэй эгч дүүс 1892 оны наймдугаар сарын 1-ний өдөр Нагояад төрсөн гэж таамагладаг байна.

Япончууд өндөр насалдгаараа дэлхийд алдартай бөгөөд настай ахмадууддаа ихэд хүндлэл үзүүлдэг. Геннисийн номонд бичигдсэн дэлхийн хамгийн өндөр настай өнөө цагт амьдарч буй иргэн Кане Танака мөн л тус улсын иргэн юм. Тэрээр 118 наслаад байгаа ажээ.

 

Сэтгэгдэл үлдээх