Хүнсний дэлгүүрт гал нээж нэг хүн хүн амь эрсдэж, 12 хүн шархаджээ

АНУ-ын Теннесси мужид хүнсний дэлгүүрт зэвсэгтэй этгээд гал нээж, тэнд байсан иргэд рүү дайрсан байна. Коллиервиль хотод пүрэв гарагийн үдээс хойш болсон халдлагын улмаас нэг хүн алагдаж, 12 хүн бууны суманд өртөж, шархадсан байна.

Крогер нэртэй хүнсний дэлгүүрт болсон халдлагын дараа ойролцоох дүүргүүдээс цагдаа нар туслахаар иржээ. Гал нээсэн эрэгтэй хэргийн газарт нас барсан бөгөөд түүнийг өөрийгөө буудаж шархдуулсан байсан гэж таамаглаж байна.

Коллиервиль хотын цагдаагийн дарга Дэйл Лэйнь хотын түүхэнд гарч байсан хамгийн аймшигтай халдлага болсныг мэдээлж, гүн эмгэнэл илэрхийлжээ. Гэмтэж шархадсан 12 хохирогчийн заримынх нь биеийн байдал хүнд байна.

Цагдаагийн ажилтнууд, тусгай албаны офицерууд дэлгүүрийн булан тохой бүрийг нэгжиж, нуугдсан хүмүүст туслан гаргажээ. Иргэд халдлагын үеэр хөргүүр болон түгжээтэй байсан ажилчдын өрөө рүү орж нуугдсан байжээ.

Гэмт этгээд ямар шалтгаанаар халдлага үйлдсэн болоод нэр хаягийг нь тогтоогоогүй байна. Урьдчилсан байдлаар Крогер хүнсний дэлгүүрийн ажилтан байж болзошгүй хэмээн сэжиглэж байна.

Энэ жилийн гуравдугаар сард Колорадо мужийн Бульдер хотын супермаркетад зэвэглэсэн этгээд 10 хүнийг буудаж хороосон хэрэг гарсан. Нөгөөтэйгүүр Теннесси муж нь галт зэвсгийн худалдаанд тавьсан хориг, хязгаарлалтыг болиулсан цөөн мужуудын нэг юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Qpomww

buy generic atorvastatin 80mg <a href="https://lipiws.top/">order lipitor 40mg generic</a> buy lipitor 80mg