Сара Гилберт: "Коронавирус ирээдүйд ердийн ханиад, томуу шиг болно"

Коронавирус нь цаашид мутацид орж, илүү аюултай хувилбар болж өөрчлөгдөх магадлал багатай бөгөөд эцэст нь энгийн ханиад, томуу шиг болно гэж "Оксфорд-АстраЗенека" вакциныг бүтээсэн профессор Сара Гилберт хэлжээ.

Түүний хэлснээр аливаа вирус хүн амын дунд дамжин тархах тусам "хорууд нь чанар багатай болдог" аж. Тэрээр энэ талаар "Аливаа вирусийн хувиран өөрчлөгдөх боломж нь хязгаартай байдаг тул "SARS-CoV-2"-ийн илүү аюултай хувилбар гарч ирнэ гэж айх шалтгаан байхгүй" гэж мэдэгдсэн байна.

"SARS-CoV-2" нь эцэстээ ханиад, томуу үүсгэдэг бусад коронавирус шиг болно гэж Гилберт тэмдэглэжээ. Их Британийн Хааны Анагаах Ухааны Нийгэмлэгийн семинарт ү хэлэх үеэрээ тэрээр "Бид аль хэдийн дөрвөн өөр төрлийн коронавирустэй дасан зохицон амьдарч байгаа бөгөөд ирээдүйд "SARS-CoV-2" ч тэдний нэг болно. Энэ бол зөвхөн цаг хугацааны асуудал бөгөөд тэр хүртэл бид цар тахлыг зохицуулахын тулд ямар арга хэмжээ авах нь л гол асуудал" хэмээн онцлон хэлсэн байна.

59 настай Сара Гилберт нь Оксфордын их сургуулийн Женнер хүрээлэнгийн багийг удирдаж, "Оксфорд-АстраЗенека" коронавирусийн эсрэг вакциныг бүтээсэн бөгөөд энэ нь дэлхий даяар хамгийн өргөн тархсан вакцин болоод байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Gifaqf

atorvastatin 80mg ca <a href="https://lipiws.top/">lipitor tablet</a> atorvastatin 40mg cost