Талибанчууд гэмт хэрэгтнүүдийн цогцсыг олны нүдэн дээр талбайд дүүжилжээ

Афганистаны баруун хязгаарын төв Херат хотын гол талбайд Талибанчууд дөрвөн гэмт хэрэгтний цогцсыг дүүжилж, олон нийтэд үзүүлсэн тухай гэрчүүд Бямба гарагт мэдээлжээ.

 

Хэдийгээр Талибанчууд Афганистаныг захирахдаа өмнөх 1996-2001 оны харгис бурангуй дэглэмээсээ татгалзах тухай дэлхий нийтэд амлаж байгаа ч Херат хотод болсон явдал эргэлзээ төрүүлж байна.

Афганистаны сошиал ертөнцөд тарсан дүрс бичлэгт хувцас нь цусанд будагдсан дөрвөн эрэгтэйн цогцсыг өргөгч машинаас (кран) дүүжилсэн байгааг харуулжээ.

Талибаны орон нутгийн захиргаа тайлбарлахдаа тэднийг хүн барьцаалсан гэмт хэрэгтнүүд гэсэн байна.

“Бусдыг барьцаалсан хэн ч ингэж дуусна” гэсэн бичгийг цогцоснуудын цээжинд зүүсэн байжээ.

Аав, хүү хоёрыг барьцаалсан гэмт хэрэгтнүүдтэй буудалцах үеэр дээрх дөрвөн хүн алагдаж, Талибаны нэг дайчин, нэг энгийн иргэн шархдсан тухай Херат хотын цагдаагийн дарга Зиаулхак Жалали мэдээлсэн байна.

Энэ явдлаас нэг хоногийн өмнө Талибаны үүсгэн байгуулагчдын нэг, Исламын хуулийг хатуу дагагч гэдгээрээ алдаршсан Мулла Норуддин Тураби цаазын болон хулгайчийн гарыг тайрах шийтгэлийг буцаан сэргээх талаар Associated Press агентлагт ярьсан юм.

Гэхдээ эдгээр ялыг Талибаны өмнөх дэглэмийн үе шиг олон нийтийн нүдэн дээр гүйцэтгэдэггүй болж магадгүйг тэр ярьж байв.

Харгис ял шийтгэлийг сэргээх тухай Турабигийн ярилцлагыг нийтлэгдсэний дараа АНУ-ын засаг захиргаа харамсал илэрхийлээд Кабулын шинэ засгийн газрыг хүлээн зөвшөөрөх эсэх нь хүний эрхийг хэрхэн хүндэлж байгаагаас шууд шалтгаалахыг анхааруулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Qwhrnc

lipitor 80mg pills <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg for sale</a> atorvastatin pills