Оман, Иранд хар салхины улмаас 13 хүн амиа алджээ

Иран болон Оманы Султант Улсыг "Шахин" хар салхи дайран, үер буусны улмаас 13 хүн амиа алджээ.

Хар салхи Иран, Арабын Нэгдсэн Эмират Улс ба Саудын Арабыг дайрч өнгөрсөн бөгөөд өнгөрөгч ням гарагт Оман улсад хүрсэн байна. Одоогийн байдлаар тус улсад үерийн улмаас долоон хүн нас барсан гэж Оманы Онцгой байдлын үндэсний хорооноос мэдээлсэн юм. Тодруулбал, бага насны нэг хүүхэд үерийн усанд живсэн бол хоёр хүн хөрсний нуралтын үеэр нас баржээ. Харин сураггүй алга болоод басан хоёр хүний цогцсыг албаныхан олсон аж.

Тэгвэл Иранд сураггүй алга болоод байгаа таван загасчны нэгийнх нь цогцсыг аврагчид олсон гэж тус улсын төрийн телевиз мэдээлсэн юм.

"Шахин" хар салхины хурд цагт 149 км-т хүрч, далайн давлагаа 9.7 м-ийн өндөрт хүрсэн бөгөөд энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас гудамж зам үерлэж, хөрсний нуралт үүсэн, шороон шуурга дэгдсэн байна.

Ираны Систан, Балучестан мужид хэдэн арван хүн бэртэж гэмтээд байгаа ба тусламжийн байгууллагууд 2,700 гаруй хүнийг яаралтай хоргодох байранд хүргээд байгаа аж.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Nsgvry

atorvastatin over the counter <a href="https://lipiws.top/">lipitor 40mg ca</a> order lipitor