Супермэний хамгийн сүүлийн дүр бисексуал дүр байх болно

DC Comics хамгийн сүүлийн үеийн супермэн Жон Кентийг бисексуал болно гэж зарлалаа. DC Comics, Inc бол Америкийн комик ном хэвлэгч бөгөөд DC Entertainment -ийн тэргүүлэх нэгж компани юм.

Уг компаниас гаргах дараагийн комик ном нь 11-р сард худалдаанд гарах гэж байгаа бөгөөд Жон найз Жей Накамуратайгаа ижил хүйстний харилцаатай байх болно гэжээ. Түүхийн сэдэв нь “Superman: Son of Kal-El” цувралын нэг хэсэг аж.

DC Comics нь АНУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ЛГБТ-ийг сурталчлах өдөр болох National Coming Out Day буюу Үндэсний гаралтын өдрийг тохиолдуулан зарлалаа.

Долдугаар сард цуврал гарснаас хойш гол дүр Жон аль хэдийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хээрийн түймэртэй тэмцэж, дунд сургуулийн буудлагыг таслан зогсоож, дүрвэгсдийг албадан гаргахыг эсэргүүцсэн юм. Өмнөх дугаарт Жон нүдний харцтай, ягаан үстэй сурвалжлагч Жэйтэй нөхөрлөсөн.

DC Comics-оос хосууд удахгүй цацагдах тав дахь дугаарт романтик байдлаар гарах болно гэжээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа боловч DC Comics-ийн хуваалцсан зургуудаас Жон, Жэй нар үнсэлцэж буй зургийг харуулжээ.

Цуврал зохиолч Том Тэйлор ВВС-д өгсөн ярилцлагадаа “Сүүлийн хэдэн жилийн хугацаанд бодит өөрчлөлт гарсан - арван жилийн өмнө, таван жилийн өмнө энэ нь илүү хэцүү байсан, гэхдээ бүх зүйл үнэхээр таатай байдлаар өөрчлөгдсөн гэж би бодож байна” гэжээ.

Мөн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “тролл”-ыг эсэргүүцсэн хэдий ч түүхийн сэдэвт үзүүлэх хариу үйлдэл маш эерэг байна. Бид өнөөдөр энэ мэдээг уншаад нулимс унагаж байна гэж хэлдэг хүмүүс байдаг. Хүмүүс өөрсдийгөө Супермэн дээр харна гэж хэзээ ч бодож байгаагүй гэж хэлдэг. Шууд утгаараа комикын хамгийн хүчирхэг супер баатар” гэж Тэйлор онцолсон.

“Та улс төрийг комик руу битгий оруулаарай” гэдэг хүмүүстэй үргэлж хамт байх болно. X-Men бол иргэний эрхийн хөдөлгөөний аналог байсан гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Бид тэр хүмүүсийг ойлгохийг хичээдэг.

Гэхдээ “бид энэ Супермэнийг харж, энэ Супермэн бол надтай адилхан. Энэ Супермэн миний санааг зовоож буй зүйлийн төлөө тэмцэж байна” гэж хэлэх хүмүүст зориулж бичиж байна” гэж тэр нэмж хэлэв.

Эх сурвалж: BBC news

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rwtwdb

generic lipitor 80mg <a href="https://lipiws.top/">buy lipitor 10mg pills</a> buy lipitor 40mg online