Өнөөдөр: 2024-03-29

“Toy story”-ийн гарал үүслийн түүхийг өгүүлсэн киноны трэйлер цацагдлаа

"Toy story" цувралын гарал үүсэл хаанаас эхэлсэн тухай өгүүлэх Buzz Lightyear” хүүхэлдэйн киноны трэйлер цацагдлаа.

"Lightyear" нэртэй хүүхэлдэйн кино нь Toy Story франчайз дахь тоглоомыг санаачилсан сансрын хамгаалагчийн тухай өгүүлэх аж. Уг цувралд анхны дөрвөн цувралд тоглоомын дүрийг бүтээсэн Тим Алленаас Эванс дахин жүжигчний үүргийг хүлээсэн байна.

Ангус Маклэйн найруулсан уг кино 2022 оны зургаадугаар сард нээлтээ хийхээр төлөвлөжээ. Найруулагч Ангус Маклэйн Lightyear” кинонд, өмнөх цуврал бол “Toy story” гол дүрийн баатар Баззын тухай өгүүлэх шинжлэх ухааны уран зөгнөлт кино юм гэж Entertaiment Weekly-д өгсөн ярилцлагадаа дурдсан.

Дэвид Боуигийн " Starman" киноны дууг дүрсэлсэн трэйлер нь түүнийг сансрын хөлгөөрөө галактикт нисч яваад дайснуудтайгаа тулгараад эцэст нь түүний тоглоомон тоглогчийн алдаршуулсан өмсгөлийг өмсөж байгааг харуулжээ. Базз "Хязгааргүй уудам руу урагшаа" гэж хэлээд клип дуусч байна

1995 оны анхны "Toy story" кинонд Базз өөрийгөө бараа бүтээгдэхүүн гэхээсээ илүү бодит амьдрал дээр сансар огторгуйг хамгаалагч гэж андуурч, сансрын хувцастайгаа нисэхэд хэцүү байгааг харуулсан байдаг.

"Toy story" киноны дөрөв дэх цуврал 2019 онд гарсан. Түүнээс өмнө Дисней компани Баззын дүрийг бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай тоглоомоор тодруулсан юм.

Эх сурвалж: BBC NEWS

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Khjakc

order lipitor 20mg pills <a href="https://lipiws.top/">atorvastatin pills</a> order lipitor 40mg without prescription