Агаарын тээврийн компаниуд жилдээ их хэмжээний алдагдал хүлээж байна

 “Ковид-19” цар тахлын улмаас Ryanair агаарын тээврийн компани нөхөн сэргэлт хийх гэж хичээж байгаа ч жилдээ их хэмжээний алдагдал хүлээж байна.

Агаарын тээврийн компани сүүлийн хэдэн сарын хугацаанд алдагдлаа багасгасан ч жилийн алдагдал 200 сая евро (170 сая фунт) хүрч болзошгүйг анхаарууллаа.

Босс Майкл О'Лири ВВС-д өгсөн ярилцлагадаа энэ салбар Европ даяар “маш хүчтэй сэргэж” байгааг харж байна.Гэсэн хэдий ч энэ өвөл нислэгийг дүүргэхийн тулд үнийн ихээхэн хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай гэв.

Ирландын агаарын тээврийн компани есдүгээр сар хүртэлх зургаан сарын хугацаанд татварын 48 сая еврогийн алдагдал хүлээсэн нь жилийн өмнөх татварын дараах 411 сая еврогийн алдагдалтай харьцуулахад бага дүн юм.

Европын хамгийн том төсөвт агаарын тээврийн компани зургаан сарын хугацаанд 39.1 сая зорчигч тээвэрлэсэн нь 2019 оны мөн үеийнхээс 54 хувиар бага байна.

Ryanair бүтэн жилийн хугацаанд 100-200 сая еврогийн алдагдал хүлээж байгаа боловч ноён О'Лири "үр дүн бага" байгаа учир тасалбарын үнэ болон нөхөн сэргээх талаар илүү тодорхой хэлэх боломжгүй гэлээ.

Гэхдээ тэрээр тахлын дараах сэргэлт нь түүний гучин жилийн карьерын хамгийн өсөх боломжтой сэргэлт байна байх гэжээ. Есдүгээр сард Ryanair зорчигч тээвэрлэх өсөлтийн зорилтоо ахиулсан. Тодруулбал, тус компани 200 сая зорчигч тээвэрлэнэ гэж таамаглаж байсан бол 2026 он гэхэд жилд 225 сая зорчигч тээвэрлэнэ гэж тооцоолсон нь өмнөх үеээсээ ахисан үзүүлэлт болов.

Агаарын тээврийн компаниуд 2023 оны гуравдугаар сарыг дуустал “Ковид-19”-өөс өмнөх ашиг орлогоо олно гэж найдаж байгаагаа дахин мэдэгдлээ.

Эх сурвалж: BBC NEWS

Сэтгэгдэл үлдээх