Япон улс үе шаттайгаар гаднаас ирэх иргэдийг хүлээж авахаар болжээ

Дэлхий нийтээр тархаад буй коронавирусийн үед Япон улс эдийн засгаа сэргээх үүднээс бизнесийн зорилгоор цагаачдыг эх орондоо хүлээж авахаар шийдвэрлэжээ. Энэ арга хэмжээ арван нэгдүгээр сарын 8-нд хэрэгжиж эхэлнэ.  Япон улсын Засгийн газар одоогийн байдлаар өдөрт 3500 цагаач авахаар тогтсон бөгөөд энэ сарын сүүлээс 5000 болгохоор төлөвлөж байгаа аж.

Коронавирусын хилийн эсрэг авах арга хэмжээний хүрээнд засгийн газраас цагаачдыг гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах хүсэлт гаргасан ч өнгөрсөн сараас эхлэн тусгаарлалтын хугацааг 10 хоног хүртэл богиносгож, Японд батлагдсан вакцинаар вакцинд хамрагдуулж байна.

Ийм нөхцөлд халдвар авсан хүмүүсийн тоо буурч, бизнесийн хүрээнийхэн замын хөдөлгөөнийг улам хөнгөвчлөхийг уриалж байгааг харгалзан үзээд бизнесийн цагаачдын хүлээх хугацааг богиносгох шийдвэр гаргажээ.

Тодруулбал, тусгаарлалтын хугацааг зарчмын хувьд гурав хоног байхаар тогтоож, дөрөв дэх өдрийн дараа сөрөг хариу гарсан нь тогтоогдвол нийтийн тээврээр зорчих, оройн хоолонд орох гэх мэтийг зөвшөөрч байгаа юм.

Түүнчлэн, богино хугацааны оршин суугчид болон бизнесийн зорилгоор гадаад оюутнуудыг хүлээн авагч компани, их сургуулиуд тэдний үйл ажиллагааг зохицуулах нөхцөлтэйгөөр тус улсад нэвтрэхийг зөвшөөрөх ажээ. 

Эх сурвалж: NHK NEWS

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Tayahd

oral lipitor 40mg <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg canada</a> atorvastatin 40mg price