Өнөөдөр: 2024-03-29

Японы эрдэмтэд дельта хувилбарын вирус өөрийгөө устгаж байна гэж үзэж байна

Энэ нь арваннэгдүгээр сарын 7-нд нас барсан тохиолдол бүртгэгдээгүй нь сүүлийн 15 сарын хугацаанд анх удаа тохиолдсон явдал болжээ. 

Япон улсад оршин суугчдын 75.7% нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан бөгөөд энэ нь өндөр хөгжилтэй орнуудын дунд хамгийн өндөр вакцинжуулалтад хамрагдсан орны нэг болж байна гэж эрдэмтэд онцолж байна.

Япон улсад коронавирусийн дельта хувилбар өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 26 мянгад хүрч байсан. Гэвч сүүлийн долоо хоногт энэ тоо 200 болтлоо буурч, нас баралт ч бүртгэгдээгүй байна. Үүнийг эрдэмтэд олон янзаар тайлбарлаж байгаа аж. Тухайлбал зарим нь энэ бууралтыг вакцинд хамрагдалт сайн байгаатай холбон тайлбарлаж байгаа бол зарим нь дельта хувилбар хурдацтай мутацад орсоор өөрийгөө устгасан  гэж үзэж байна. 

Японы Үндэсний генетикийн хүрээлэнгийн профессор Итуро Иноуэгийн үзэж байгаагаар дельта хувилбар Японд хэт олон мутацтай болж, NSJ14 гэмтсэн уураг нь "алдаагаа" засах гэж хичээж байгаад өөрийгөө устах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Тэрээр "Мутаци олшрох тусам энэ нь эцэстээ алдаатай вирус болж, өөрийгөө хуулбарлах чадваргүй болсон гэж бид үзэж байна. Тохиолдол нэмэгдэхгүй байгааг харгалзан үзвэл дельта хувилбар байгалийн жамаараа устах тал руугаа чиглэсэн гэж бид бодож байна" гэжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Vvxhbq

lipitor 10mg ca <a href="https://lipiws.top/">generic atorvastatin 20mg</a> atorvastatin drug