БНСУ-ын BTS хамтлаг American music awards-аас гурван шагнал хүртлээ

Өмнөд Солонгосын супер од болох BTS хамтлаг ням гарагт болсон Америкийн хөгжмийн шагнал гардуулах ёслолын үеэр Taylor Swift, Drake, The Weeknd нарыг ардаа орхиж нийт гурван шагналын эзэн болсон бөгөөд "Coldplay"-тэй хамтарсан "My universe" дуугаараа оны шилдэг уран бүтээлчээр шалгарлаа. Тэд My Universe”, “Butter” дуугаараа шоуг хаажээ. 
Тус хамтлаг анх удаа оны шилдэг уран бүтээлчээр шалгарсны дараа хамтлагийн ахлагч Ким Намжүүн /RM/ "Солонгосын долоон хөвгүүнийг хайрлаж, дэмждэг хөгжимд хайртай, дэлхийн бүх арми /фэн/  нартай баярлалаа. Энэ бүх зүйл бол гайхамшиг. Үнэнийг хэлэхэд, бид үүнийг хэзээ ч энгийн зүйл гэж бодохгүй байна" гэв.

Тус хамтлаг мөн pop duo, group-т нэр дэвшиж "Butter" дуугаараа  поп дууны шагналыг хүртжээ. Энэхүү шоу нь цар тахалтай холбогдуулан хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд алдартай хамтлаг, дуучид биечлэн оролцлоо. Бруно Марс, Андерсон нар "Smokin Out the Window" дуугаа R&B болон урьдчилан хальсанд буулгасан нотоор эхлүүлсэн бол Женнифер Лопез удахгүй гарах "Marry Me" дуугаа романтик инээдмийн киноны "On My Way" дууг дуурайж дуулсан байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Bqqvlp

lipitor 20mg uk <a href="https://lipiws.top/">order atorvastatin generic</a> buy atorvastatin 80mg for sale