Өнөөдөр: 2024-03-29

Оскарын наадам ирэх сарын 27-нд болно

Америкийн кино урлагийн академи Оскарын шагнал гардуулах 94 дэх удаагийн ёслол гуравдугаар сарын 27-нд уламжлал ёсоор Лос-Анжелес хотын Долби театрт болно гэж мэдэгдлээ. Нэр дэвшсэн кинонуудаас "Нохойн хүч" кино хамгийн олон буюу 12 төрөлд нэр дэвшсэн байна.

Тус киноны найруулагч өдгөө 67 настай Жейн Кэмпион шилдэг найруулагчийн төрөлд нэгээс олон удаа нэр дэвшсэн анхны эмэгтэй хүн болж түүхэнд бичигдлээ. Тэрбээр 1993 онд гарсан "Төгөлдөр хуур" киногоороо мөн шилдэг найруулагч төрөлд нэр дэвшиж байсан юм.

Шилдэг найруулагчийн төрөлд мөн нэр дэвшсэн Стивен Стилберг шинэ дээд амжилт тогтоолоо. Түүний найруулсан "West Side Story” кино "Оскар 2022" наадамд нийт 7 төрөлд нэр дэвшиж байна. Ийнхүү түүний найруулсан 11 кино шилдэг кино төрөлд нэр дэвшиж байгаа нь Оскарын дээд амжилт тогтоолоо.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Grijib

lipitor 20mg over the counter <a href="https://lipiws.top/">lipitor order</a> buy lipitor 20mg