Өнөөдөр: 2024-03-29

Жо Байден ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавихаа мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын эсрэг эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авахаа мэдэгдлээ. Мөн Цагаан ордны тэргүүн энэхүү шинэ хориг нь Вашингтон болон барууны холбоотнуудын зүгээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний эхний шат гэдгийг онцоллоо. Жо Байден Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр энэ талаар “Энэ бол ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины салан тусгаарлагч хоёр бүс нутгийг хүлээн зөвшөөрч, цэргээ илгээсэн явдлын хариуд Москвагийн эсрэг хэрэгжүүлэх эхний хориг юм.

Энэ бол барууны холбоотнуудын хамтаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээний ердөө нэг хэсэг юм. Хэрэв ОХУ хурцадмал байдлыг үргэлжлүүлж, Украинд цэргийн хүчээр түрэмгийлсэн тохиолдолд хориг арга хэмжээ үргэлжлэх болно” гэсэн юм. 

Тус хоригт:

-ОХУ-ын төрийн өмчит хөрөнгө оруулалтын VEB корпорац болон Батлан хамгаалахын банканд бүрэн хориг арга хэмжээ авах

-ОХУ-ын Засгийн газарт барууны орнууд санхүүжилтээс тасалж, барууны зах зээлээс хөрөнгө оруулалт татах, гадаад бонд арилжаалахыг хориглох

-ОХУ-ын нэр бүхий улстөрч, бизнес эрхлэгчид болон гэр бүл ойрын хамаарал бүхий хүмүүст хориг тогтоох

-“Nord Stream 2” байгалийн хийн хоолойн төслийг зогсоох зэрэг арга хэмжээ багтаж байгаа аж. Жо Байден ОХУ-ын эсрэг тогтоосон хориг арга хэмжээний улмаас АНУ дахь нефть, шатахуун, байгалийн хийн үнийн өсөлтийг хязгаарлахын тулд Цагаан ордон өөрийн бүх нөөц бололцоог дайчлахаа илэрхийлсэн бөгөөд ирэх саруудад эрчим хүчний үнэ өсөх хандлагатай хүлээн зөвшөөрсөн байна.

АНУ-ын хөрөнгө оруулалтын “JPMorgan Chase” банкны эрчим хүчний түүхий эдийн судалгааны баг ОХУ болон Украины хооронд дайн дэгдсэн тохиолдолд дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ баррель тутамд 120-150 ам.доллар давах урьдчилсан тооцооллыг хийсэн. Тэгвэл лхагва гарагийн арилжааны байдлаар дэлхийн зах зээл дээрх Брент маркийн газрын тосны ханш баррель тутамд 96.97 ам.долларт хүрчээ.

Харин ОХУ-ын “Sokol”-ын ханш 3.15 хувиар өсөж, баррель тутамд 97.84 ам.доллар, “ESPO” 4.27 хувь өсөж, 98.79 ам.долларт тус тус хүрээд байна. Мөн дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ галлон тутамд 2.72 ам.доллар болж, 2014 онд ОХУ Крымийн хойгийг эзлэн түрэмгийлснээс хойших рекорд түвшинд хүрчээ.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Upwwlt

order atorvastatin 80mg online cheap <a href="https://lipiws.top/">purchase lipitor pill</a> atorvastatin 10mg brand

Anna Nikova
Abrtvon

<a href="https://t.me/filmfilmfilmes/13">12 лет рабства</a>

Anna Nikova
Abrtvon

https://bitbin.it/xUNGaaQL/

Anna Nikova
Abrtvon

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Anna Nikova
Abrtvon

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Anna Nikova
Abrtvon

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Anna Nikova
Abrtvon

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Anna Nikova
Abrtvon

http://bit.ly/legenda-destan-vse-serii

Anna Nikova
Abrtvon

Фільм Бетмен дивитись онлайн <a href="http://bitly.com/betmen-2022-film">Бетмен дивитися онлайн</a> Дивитись фільм Бетмен

Anna Nikova
Abertvon

коли закінчиться війна в україні <a href="http://bitly.com/skilky-shche-bude-tryvaty-viyna-v-ukrayini">коли закінчиться війна в україні 2022 передбачення</a> в той день коли закінчиться війна