Москва болон Санкт-Петербургийн бирж арилжаагаа түр зогсоолоо

Рублийн ханш болон Оросын хөрөнгийн зах зээл биржээс тогтоосон хязгаарт хүрч унасантай холбоотойгоор Москвагийн бирж арилжаагаа түр зогсоож, араас нь Санкт-Петербургийн бирж арилжаагаа зогсоосон байна.

“Бүх зах зээл дээр арилжааг түр зогсоосон. Дахин сэргээх талаар эргэн мэдээлнэ” гэж тус биржийн хэвлэлийн алба мэдээлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргаснаа мэдэгдсэний дараа пүрэв гаргийн өглөө арилжаа эхлэхэд Оросын хөрөнгийн зах зээл 11 гаруй хувиар унасан бол рублийн ам.доллар болон евротой харьцах ханш 3.5 гаруй хувиар буурчээ.   

Эх сувалж: TASS

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Dillxh

atorvastatin 80mg pill <a href="https://lipiws.top/">atorvastatin tablet</a> atorvastatin 10mg usa