Оросын 53 хотод дайныг эсэргүүцсэн иргэд загсаж байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ Украинд энхийг сахиулах цэргийн тусгай ажиллагаагаа явуулахыг олон нийт дэмжиж байгаа гэж мэдэгдсэн. Тэгвэл пүрэв гарагийн оройноос эхлэн ОХУ-ын хэд хэдэн том хотод олон мянган иргэдийг хамарсан дайныг эсэргүүцсэн эсэргүүцлийн жагсаал өрнөж эхэллээ. Мөн “Levada” хараат бус судалгааны төвөөс пүрэв гарагт явуулсан санал асуулгад оролцогчдын 55 хувь нь ОХУ цэргийн хүчээр Украинд халдсан явдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

Хүний эрхийн төлөөх, хараат бус “OVD-Info” байгууллагын мэдээлснээр Оросын 53 хотод Украиныг эзлэн түрэмгийлэхийг эсэргүүцсэн жижиг, том хэмжээний жагсаал болсон байна. Хамгийн том хэмжээний жагсаалууд нийслэл Москва болон Санкт-Петербург хотуудад болсон аж. Гэвч цагдаа нар жагсаалыг хүч хэрэглэн тарааж, ойролцоогоор 1700 гаруй хүнийг баривчилсан байна. Дайныг эсэргүүцсэн жагсаалд ихэвчлэн оросын залуу үеийн төлөөллүүд оролцсон бөгөөд тэд “Дайныг зогсоо” гэх уриа хашхирч байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Rnqpwa

purchase lipitor generic <a href="https://lipiws.top/">lipitor 10mg over the counter</a> lipitor 20mg cheap