Талбайн теннисний дэлхийн чансааг тэргүүлэгч 25 насандаа зодог тайллаа

Талбайн теннисний эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч Австралийн тамирчин Эшли Барти 25 насандаа зодог тайлж буйгаа мэдэгдлээ.

2019 оны Францын их дуулгад түрүүлснээс хойш дэлхийн чансааг тэргүүлэх болсон тэрээр "Дэмжиж байсан хүмүүстээ баярлалаа. Энэ спортоос олж авсан бүх зүйлдээ сэтгэл хангалуун байна" хэмээжээ.

Талбайн теннисээр багаасаа хичээллэсэн тэрээр энгийн амьдралаар амьдрахыг хүсэж байна гэв. Эшли Барти 2021 оны Wimbledon-д түрүүлснээсээ хойш зодог тайлах талаар бодсон байна.