"Single's Inferno" цувралын хоёрдугаар бүлэг гарах нь батлагдлаа

TV Daily дэлхий даяар байлдан дагуулсан Netflix "Single's Inferno" шоуны хоёрдугаар улирал гарахаар болсныг баталлаа. Зураг авалтын тов болон цацагдах огноог хэлэлцэж байгаа бөгөөд одоогоор нэвтрүүлгийн оролцогчдыг сонгон шалгаруулж байгааг мэдэгдлээ.

Ганц бие хүмүүст зориулсан, халуухан болзооны тухай өгүүлэх тус шоу нь олонд нээлттэй цацагдсан цагаасаа алдартай болсон билээ. Мөн нэвтрүүлэг дэлхийн шилдэг 10 Netflix телевизийн шоунд орж чадсанаас гадна Азийн шилдэг шоунд жагссанаар зөвхөн Солонгост төдийгүй олон улсын үзэгчдийн анхаарлыг татаж чадсан юм.

Хүнгүй арал дээр  ганц бие охид залуус цуглаж өөрсдийн зөвхөн мэдрэмжээр нэгнээ таньж мэдэн дотносох нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байсан юм.

"Single's Inferno"-н эхний цувалд Song Ji A, Kim Hyeon Joong, An Yea Won, Choi Si Hun, Kang So Yeon, Moon Se Hoon, Seong Min Ji, Oh Jin Taek, Shin Ji Yeon, Kim Jun Sik, Kim Su Min, Cha Hyun Seung зэрэг оролцогчид оролцсон бөгөөд тус шоугаар өмнөхөөсөө илүү алдар нэртэй болж чадсан юм.

"Single's Inferno"-н хоёрдугаар улирал ч  ийм өнгөлөг дур булаам оддыг төрүүлнэ гэж найдан, хүлээлт үүсгэж байна.

Эх сурвалж: NAVER