Турк улс Хашоггийн амийг хөнөөсөн хэргийг Саудын Арабт албан ёсоор шилжүүлжээ

Турк улс сэтгүүлч Жамаль Хашоггийн амийг хөнөөсөн хэргийг Саудын Арабын шүүхийн байгууллагад албан ёсоор шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Энэ тухай телевизийн NTV суваг Туркийн Хууль зүйн яамны мэдэгдлээс эш татан мэдээлсэн байна.

“Washington Post” сонины сэтгүүлч байсан Ж.Хашогги нь 2017 оны 10 дугаар сард Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын Консулын газарт амиа алдсан билээ.

Туркийн шүүхээс сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан Саудын Арабын 26 иргэнийг эчнээ баривчилсан ч бараг хоёр жилийн хугацаанд энэ хэрэгт бодитой ахиц гараагүй байна. Хашоггийн сүйт бүсгүй Хатиже Ченгизийн мэдэгдсэнээр, Эр-Рияд Туркийн эрх баригчидтай хамтран ажиллахаас татгалзсаны улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зогсонги байдалд оржээ.