Хятадад шувууны томуугийн "H3N8" вирус хүнд халдварлажээ

БНХАУ-ын Хэнан мужид шувууны томуугийн "H10N3" вирус хүнд халдварласан анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн хорооноос мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Жумадиан хотод амьдардаг дөрвөн настай хүү шувууны томуугийн "H10N3" вирусийн халдвар авсан бөгөөд тухайн хүүхэд шувууны аж ахуйтай ойролцоо амьдардаг байжээ. Энэ сарын 5-нд хүүд халуурах, толгой эргэх, бөөлжих зэрэг анхны шинж тэмдгүүд илэрч эхэлсэн байна. Улмаар биеийн байдал нь муудсаны улмаас дөрөвдүгээр сарын 10-нд эмнэлэгт хэвтжээ. Дөрөвдүгээр сарын 24-нд хийсэн давтан шинжилгээгээр түүнийг шувууны томуугийн H3N8 вирус авсан болохыг тогтоосон юм.

Мэргэжилтнүүдийн урьдчилсан дүгнэлтээр томуугийн H3N8 вирус нь шувууны гаралтай бөгөөд өмнө нь хүнд халдварлаж байсан тохиолдол байхгүй бөгөөд энэ нь анхны тохиолдол гэв.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Pdfvpv

order lipitor without prescription <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 80mg generic</a> order lipitor without prescription