“Жонни Депп” мансуурсан үедээ аймшигтай хэрцгий, догшин болж хувирдаг

Шүүх хурлын дөрөв дэх долоо хоногт гэрчээр оролцож, мэдүүлэг өгч буй Амбер Херд гэр бүлийн хүчирхийлэл 2012 оноос эхэлсэн гэж мэдүүлжээ. Виржиниа мужийн шүүхэд Жонни Депп өөрийг нь гэр бүлийн хүчирхийлэгч гэж гүтгэсэн хэмээн Амбер Хердыг шүүхэд өгөөд байв. Түүний ярьсан зүйлсээс:

- Бид анхандаа үнэхээр аз жаргалтай байсан. Миний хувьд тэр энэ дэлхийн хамгийн сайн эр, сайхан хүн мэт санагдаж байлаа.

- Цаг хугацаа өнгөрөх тусам тэр өөрчлөгдөж эхэлсэн. Ууж, мансуурах нь ихэсч, надад хүч хэрэглэх болсон. Нэг удаа би түүний "Wino" (Өмнө нь Winona Forever гэсэн шивээс байсан) гэх шивээсний талаар асуухад тэр шууд л намайг алгадаад авсан. Би түүнийг тоглож байна гэж бодоод инээтэл тэр намайг дахин цохьсон.

- Жонни ууж, мансуурсан үедээ ухаанаа алдчихдаг, маш аймшигтай хэрцгий, догшин болж хувирдаг. Намайг гарынхаа ар хэсгээр цохино, бас хана мөргүүлдэг байсан хэмээн нулимс дуслуулан, хоолой зангируулан мэдүүлжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Edhxrm

lipitor pills <a href="https://lipiws.top/">order lipitor 10mg online cheap</a> atorvastatin 20mg over the counter