Ж.Байден: БНХАУ Тайвань руу довтолбол цэргийн хүчээр тусална

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын 20-24-ний хооронд Өмнөд Солонгос, Япон улсад айлчилж байна. Энэ айлчлал нь АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Ази тивд хийх гэж буй анхны айлчлал гэдгээрээ онцлогтой юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Япон улсад албан ёсны айлчлал хийх үеэр Япон улсын нийслэл Токио хотод Ерөнхий сайд Фумио Кишидатай хамтарсан хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-Та ямар нэгэн шалтгааны улмаас Украин, ОХУ-ын мөргөлдөөнд цэргийн тусламжийн байдлаар оролцохыг хүсээгүй. Хэрвээ ийм асуудал БНХАУ болон Тайван хоёрын хооронд үүсвэл та тайваныг хамгаалахын тулд цэргээ илгээх үү? 

-Тайвань бол Хятадын нэг хэсэг гэсэн БНХАУ-ын байр суурийг хүлээн зөвшөөрч байгаа ч 23 сая хүн амтай Тайванийг өөрөө удирдах ёсны эрхийг хэзээ ч зөвшөөрч байгаагүй. АНУ Тайваньд хамгаалалтын зэвсгээр хангадаг ч хэрвээ БНХАУ дайралт хийсэн тохиолдолд цэргийн хүчээр тусална" гэжээ. 

Тэгвэл энэ талаар БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин "Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал болон бусад язгуур ашиг сонирхлын асуудалд буулт хийхгүй" гэж мэдэгдэв.

Сэтгэгдэл үлдээх