АНУ Украинд пуужин нийлүүлбэл Москва агаарын дайралтаа эрчимжүүлнэ

   Хэрэв АНУ Украинд алсын тусгалтай пуужин нийлүүлбэл Москва шинэ байнууд руу цохилт өгнө гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт анхааруулжээ. “Киевт шинэ зэвсэг нийлүүлэх нь зэвсэгт мөргөлдөөнийг аль болох урт хугацаанд сунжруулах зорилготой" гэж Путин "Россия-1" телевизэд өгсөн ярилцлагадаа онцолжээ. ОХУ-ын Төрийн тэргүүн “Киевт алсын тусгалын пуужин нийлүүлэх тохиолдолд Орос зохих шийдвэрээ гаргаж, хараахан онилж амжаагүй байгаа байгууламжуудад цохилт өгнө. Түүнчлэн хараахан онилоогүй объектуудад цохилт өгөхийн тулд өөрт хангалттай байгаа зэвсгээ ашиглана" Америкийн нийлүүлэлттэй холбоотой нөхцөл байдлын талаар тайлбар хийхдээ ярьжээ. Түүнчлэн тэрбээр “Украинд Америк дэвшилтэт MLRS нийлүүлэх нь үндсэндээ юуг ч өөрчлөхгүй” гэсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт Оростой хийж буй дайн үргэлжилж байгаа тул АНУ Украинд илүү дэвшилтэт пуужингийн систем, зэвсэг нийлүүлэхээ мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Pzumyt

atorvastatin 10mg tablet <a href="https://lipiws.top/">lipitor 80mg sale</a> buy lipitor 80mg