Өнөөдөр: 2024-03-29

Нэнси Пелоси Тайваньд айлчилна

  АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Азид хийж буй айлчлалынхаа хүрээнд Тайваньд айлчилна гэж тус засаг захиргааны Засгийн газрын албаны хүн мэдэгджээ. Тайванийн албаны хүн Пелосиг Тайваньд хонох төлөвтэй байгаагаа нэмж хэлэв. Пелоси яг хэзээ Тайбэйд газардах нь тодорхойгүй байна. Гэхдээ зарим шинжээч лхагва гарагт Тайванийн тэргүүнтэй уулзаж магадгүй гэж үзэж байна. АНУ-ын албаны хүн Батлан хамгаалах яамны ажилтнууд бүс нутаг дахь хятадуудын хөдөлгөөнийг ажиглаж, түүнийг аюулгүй байлгахаар өдөр шөнөгүй ажиллаж байна гэжээ. Даваа гарагт болсон ГХЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Хятад улс өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн зарлаад Пелосигийн тус аралд хийхээр төлөвлөж буй айлчлал нь улс төрийн ноцтой нөлөө үзүүлнэ хэмээсэн. Бээжингийн эрх баригчид Пелосигийн айлчлал тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байна гэж мэдэгдсэн. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен "Пелоси Тайваньд айлчлах эсэх нь түүний шийдвэр" гэсэн Засгийн газрын байр суурийг давтаж, "Спикер Пелоси юу хийх гэж байгааг бид мэдэхгүй" гэж нэмж хэлэв. Блинкен даваа гарагийн үдээс хойш НҮБ-д хэлэхдээ "Конгресс бол бие даасан, эрх тэгш эрх мэдлийн салбар" хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Nqjxko

lipitor 40mg ca <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg pills</a> buy lipitor 10mg