Ялалтын баярт ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орны удирдагчид оролцоно

Ялалтын баяраар Москвад хүрэлцэн ирсэн Тусгаар улсын хамтын нөхөрлөлийн орнууд буюу хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орны удирдагчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамт Улаан талбай дахь индэр дээрээс Ялалтын баярын  парадыг үзэх болно гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт "Россия-1" телевизээр мэдэгджээ.

Үүний дараа төрийн тэргүүнүүд цэцэг өргөж, хамтдаа зоог барих аж. Парад ОХУ-ын цагаар өглөө 10:00 буюу Монголын цагаар 15:00 цагт эхлэх юм байна. Парадыг нээж В.Путин үг хэлэх бөгөөд "Нэр нь үл мэдэгдэх цэргийн бунхан”-д цэцэг өргөх юм байна.