ОХУ-д 60 настай тэтгэврийн хөгшинд хоёр жилийн ял оноожээ

ОХУ-ын 60 настай тэтгэврийн хөгшин Ерөнхийлөгч Владимир Путиний эцэг эхийн булшин дээр “Мангас, алуурчин өсгөсөн” гэж  бичиг үлдээсэн нь тогтоогдсон тул хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Пүрэв гарагт шүүх Санкт-Петербург хотын иргэн Ирина Цыбаневаг улс төрийн үзэн ядалтаар Путиний эцэг, эхийн  оршуулгын газрыг сүйтгэсэн  хэрэгт буруутай гэж үзжээ.

Цыбанева Путиний нас барсан ээж, аавын шарилын чулуун дээр "Галзуугийн эцэг эх. Чи мангас, алуурчныг хүмүүжүүлсэн. Түүнийгээ авч яваарай, тэр маш их гай тарьж байна" гэж  бичжээ.

Анх гэрийн хорионд хоригдож, интернетэд орохыг хориглож, Санкт-Петербург дахь Серафимовское оршуулгын газарт зочлохыг хориглосон тэтгэвэр авагч шүүхийн шийдвэрийг давж заалдах бодолгүй байгаа аж.

Эх сурвалж: Aljazeera

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Lqwdim

generic atorvastatin 10mg <a href="https://lipiws.top/">buy atorvastatin generic</a> atorvastatin medication