Ирэх сарын дундуур БНХАУ-д КОВИД-ийн тохиолдол 65 саяд хүрч магадгүй

   Хятад улс Ковид халдварын шинэ давлагаанд бэлдэж байгаа бөгөөд  зургаадугаар сарын сүүлчээр дээд цэгтээ хүрч  долоо хоногт 65 сая тохиолдол бүртгэгдэж магадгүй гэж таамаглаж байгаа аж. Тус улс хатуу түгжрэл, олон нийтийн туршилт, хорио цээрийн дэглэм, маскны хатуу шаардлага зэрэг Ковидтой тэмцэх өргөн хүрээтэй дэд бүтцээ татан буулгаснаас хойш зургаан сарын дараа дахин халдварын тохиолдол өсөж эхлээд байна. 

АНУ-д  өнгөрсөн нэгдүгээр сард долоо хоногт таван сая гаруй тохиолдол бүртгэгдэж байсан. АНУ-ын нэгэн адил Хятад улс энэ сард долоо хоног бүр тохиолдлын мэдээ өгөхөө больсон нь одоогийн дэгдэлтийн бодит цар хүрээг мэдэхэд хэцүү болгож байгаа юм. Хятадын 1.4 тэрбум хүн амын 80 орчим хувь нь халдвар авсан гэж Хятадын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн ахлах тархвар судлаач Ву Зунёу нэгдүгээр сард мэдэгджээ. Гэвч түүнээс хойших хэдэн сарын хугацаанд дархлаа суларснаар дахин халдвар авах эрсдэл нэмэгджээ. Хятад дахь Америкийн Худалдааны танхимын ерөнхийлөгч Майкл Харт  "Ковид-той холбоотой хэрэгжилт нь бизнест маш их саад учруулсан" гэдгийг онцолжээ.