Хойд Солонгос судлаач өнгөрсөн долоо хоногт Ким Жөн Уны дүү Ким Ё Жон яагаад дэлхийн хамгийн аюултай эмэгтэй болох талаар “Fox News Digital”-тай ярилцжээ. Флетчер сургуулийн профессор Сун Юн Ли “Ким Ё Жон бол Солонгосын бүх түүхэн дэх, магадгүй дэлхийн түүхэн дэх дэлхийн хамгийн аюултай эмэгтэй гэж би бодож байна. Тэрбээр хэдийгээр харьцангуй залуу ч, есдүгээр сарын сүүлээр 36 нас хүрч байгаа. Тэр бол үндэстнийхээ харгис, эрэгтэйчүүд давамгайлсан нүүр царайг илүү зөөллөдөг эмэгтэй. Түүнд маш нухацтай хандах хэрэгтэй" гэжээ.
Сун Юн Ли бол Ё Жон дээд удирдагчийн "де-факто орлогч" болж засгийн эрхэнд гарч ирснийг харуулсан "Эгч" номын зохиогч юм. Ким Ё Жон 2011 онд аав Ким Чен Ирийн хамт олны өмнө анх удаа гарч ирсэн ч 2018 онд Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон Өвлийн олимпод оролцох хүртлээ олны хараанаас хол байсан. Дараа нь тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд хэмжээний уулзалт хийсэн.
Хамгийн сүүлд тэрбээр Ким Жөн Унтай хамт Владимир Путинтэй уулзахаар Орост ирж, хоёр удирдагчийн уулзалтын өмнө Восточный сансрын буудалд зочилжээ. Шинжээчид Ким Ё Жоныг БНАСАУ-ын удирдагчийн залгамжлагч гэж тодорхойлсон бөгөөд Ли түүнийг дүүгийнхээ хүүхдүүдийг эрх мэдлийг авах насанд хүртэл нь хариуцагчаар ажиллаж магадгүй гэж үзэж байгаа аж. Тэрбээр Өмнөд Солонгост олон нийтийн өмнө гарч ирснийхээ дараа Засгийн газрынхаа нэрийн өмнөөс зоригтой мэдэгдэл дор хаяж 40 удаа бичгээр мэдэгдэл хийсэн байна. Ли хэлэхдээ, түүний эрх мэдэл нь тус улсын цөмийн зэвсгийн арсеналд ч хүрч магадгүй гэв. Тэрбээр мөн "Бид Хойд Солонгост ч, Солонгосын түүхэнд ч, дэлхийн түүхэнд ч ийм харгис дэглэмийн хамтран удирдагч эмэгтэй цөмийн аюулаар заналхийлж, энхтайвны төлөө гэх нэг ч үг хэлэхгүй байхыг өмнө нь харж байгаагүй” гэсэн байна. Түүнчлэн Ли "Би түүнтэй уулзаж байсан хэд хэдэн хүмүүсээс ярилцлага авч, түүний зан чанарын талаар зарим зүйлийг олж мэдэхийг оролдсон хэмээгээд засаглалын эрх мэдлээрээ хоёрдугаарт ордог гэж дүгнэсэн байна.