Дэлхий дээр улс орнууд болон яс үндэстнүүд шашин шүтлэгээсээ хамааран олон янзаар бясалгаж байдаг бөгөөд олон төрлийн ойлголт домог байдаг.
Тэгвэл Япон улсын Буддын шашны ламтан Ийнхүү хэлжээ.
Сайн байна уу? Намайг Йогетсу Акасака гэдэг би лам болохоосоо өмнө хөгжимчин (Beatbox) байсан харин Ариун сүм дэх сургалтдаа сууж бясалгал хийн бүрэн лам болохоор шийдсэн үеэсээ эхлэж Буддист лам мөн хөгжмийн урлагийг хамт хийхийг шийдсэн бөгөөд би аль талыг нь ч хаяхыг хүсээгүй юм. Тиймээс би энэ хоёр талыг яаж хослуулах талаар бодож олсон юм.
Дэлхий өдөр бүр шинжлэгдэж хөгжиж байдаг гэхдээ хүмүүс шашин шүтлэгийг хөгжих боломжгүй гэж ойлгодог ойлголтыг би өөрчлөхийг хүссэн юм.
Би маанийг Beatbox-той хослуулан хийхэд бясалгалын мэдрэмжийг өндөр түвшинд авдаг болохоор энэ зүйлийг цааш нь дэлхий даяар түгээн хүмүүст номыг хөгжимтэй хослуулан ном хурж буян үйлдэх хүсэлтэй байна. Түүгээр ч зогсохгүй Оршуулах ёслолд ч хүртэл оруулахыг хүсэж байна хэмээжээ.
Сэтгэгдэл үлдээх