Өнөөдөр: 2024-03-29

Тасалгааны ургамлыг хөрсгүйгээр тарих боломжтой боллоо

Дэлхий нийтийг шуугиулж буй Terraplanter төсөл.

Ямар ч хөрс, шороогүйгээр тасалгааны ургамал тарина гэвэл ямар вэ? Нью-Йоркоос гаралтай инноватор залуус бидэнд дээрх боломжийг олгох Terraplanter хэмээх цэцгийн ваараа танилцуулж, дэлхий дахиныг шуугиулж байна.

Тасалгааны ургамал тарих үйл явцыг илүү хялбар, сонирхолтой, байгальд ээлтэй болгосон Terraplanter хэмээх төсөл анх Kickstarter тавцанд танилцуулагдсан ба төслийг санаачлагчид анх 20 мянган ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор төлөвлөж байсан ч аль хэдийнэ 5 сая гаруй ам.долларын санхүүжилтийг босгожээ.

Ургамал, ногоог хөрсгүйгээр шим тэжээллэг усанд ургуулдаг хайдропоник гэх дэвшилтэт тариалангийн технологи болон тухайн технологийг хэрэгжүүлж чадах бичил нүхнүүдтэй Terraplanter керамик ваарны тусламжтай зөвхөн усаар ургамал ургуулах боломжтой болж байна. Ваарны гадна талд тарихыг хүсч буй ургамлынхаа үрийг суулгах, эсвэл мөн ургамлын багахан хэсгийг байрлуулснаар ургамал уснаас шим тэжээлээ аван ургах юм.

Terraplanter төслийн санаа анх 2018 онд төрсөн ба хэд хэдэн туршилтын үндсэн дээр төгс хувилбарыг 2019 онд гарган авсан байна. Байгальд хайртай төслийг санаачлагч залуус энэхүү ваар нь тасалгааны ургамал тарих үйл явцыг хялбаршуулахаас гадна цэцэг ургамал хэрхэн ургаж буйг гайхалтай үйл явцыг нүдээр харах боломжийг олгоно хэмээн дурдсан юм.

Terraplanter ваарыг яг одоо 59 ам.доллараар урьдчилан захиалах боломжтой ба захиалсан тохиолдолд аравдугаар сард таны гар дээр хүргэгдэх ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Ibbqec

lipitor buy online <a href="https://lipiws.top/">atorvastatin canada</a> generic lipitor 80mg