Өнөөдөр: 2024-03-29

Салбар бүрийн залуу эмэгтэйчүүдийг дэмжих #SPEAK_OUT сургалт амжилттай боллоо

#SPEAK_OUT  #PowerOfWomen

Нийгэм, улс төр бизнесийн салбар дахь залуу эмэгтэйчүүдийг дэмжих, чадавхжуулах төслийн хүрээнд "Сошиал медиа - нийгмийн мэдээллийн сүлжээг үр дүнтэй ашиглах нь" сургалтыг Хэвлэлийн хүрээлэнгээс амжилттай зохион байгууллаа. 

Нийгмийн мэдээллийн сүлжээний ач холбогдол, #facebook#инстаграм#твиттер#youtube & #MOJO зэрэг нийтлэг хэрэглэгддэг флатформууд, аппликэйшнүүдийг хэрхэн үр дүнтэй, зөв ашиглах онолын болон практик мэдлэгийг системтейгээр олгох нь тус сургалтын онцлог юм.  

Сургалт хоёр өдрийн хугацаатай ч үр дүн, өгөөж арвинтай байгааг суралцагчид онцлож байлаа. Тэд хэлэлцүүлэг өрнүүлэн, багаараа нөлөөллийн болон кампанит санаачлагуудыг өрнүүлж, цаашид өөрсдийнхөө олон нийтэд чиглэсэн  нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлууддаа шинэ санаа, хамтран ажиллах хүрээлэл үүсгэж чадсан байна. Энэ сураглтын өгөөж бөгөөд оюуны болоод хамтын ажиллагааны чухал хөрөнгө оруулалт болжээ.

Энэхүү төслийг Бүгд Найрамдах Литва улсын Элчин сайдын яамнаас санхүүжсэн бөгөөд олон салбарт нийгэмд зөв хандлага түгээн ажиллаж байгаа эмэгтэйчүүдийг сонгон хөтөлбөрт хамруулжээ. Ингэснээр тэднээр дамжуулан нөөллийн олон ажлууд хэрэгжих боломжтой юм. 

Зорьж буй #зорилго, мөрөөдлөө биелүүлж, нийгэмд #эерэг_нөлөөллийг түгээн салбартаа манлайлж явахыг охид бүсгүйчүүддээ хүсье!