Өлзийтийн замын уулзварт 16 тонны чиргүүл унаж, 10 тн дизель түлш асгарчээ

Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн замын уулзварт өнөөдөр /2022 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр/ 16 тн авто цистерний 16 тонны чиргүүл унаж 10 тн дизель түлш асгарсан байна.

 

Тухайн дуудлага өнөө өглөөний 07 цаг 34 минутад Нийслэлийн онцгой байдлын газар болон Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэст очжээ.

Дуудлагын дагуу ГТУА 30 дугаар ангийн 12 албан хаагч ажиллаж, чиргүүлийг татаж босгож, аюулгүй байдлыг ханган ажилласан байна. Шатахуун газрын хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлж, элс, шороогоор саармагжуулалт хийж аюулгүй газар зөөвөрлөн устгах ажиллагаа явагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Fosvkk

purchase atorvastatin online cheap <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg tablet</a> lipitor usa