Малын зүй бус хорогдол 500 мянгаар багаслаа

Нас гүйцсэн малын зүй бус хорогдол энэ оны эхний 2 сард улсын хэмжээнд 32.3 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 508.1 мянгаар багаслаа. 

Малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 14, хонь 12.2, үхэр 3.8, адуу 2.2 мянга, тэмээ 36 толгойгоор хорогдсон байна. Нийт хорогдсон малын 43.4 хувийг ямаа, 37.7 хувийг хонь эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Хорогдлыг аймгаар нь ангилвал энэ оны эхний 2 сарын байдлаар Архангай аймагт 4.4 (13.6 хувь), Хэнтий аймагт 4.2 (13 хувь), Ховд аймагт 4.1 (12.7 хувь), Хөвсгөл аймагт 3.4 (10.5 хувь), Баян-Өлгий аймагт 3.2 (9.8 хувь) мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 59.6 хувийг эзэлжээ.

Улсын хэмжээнд 2021 оны эцэст тоолсон 30.8 сая эх малын 7.4 мянга (0.02 хувь) нь энэ оны эхний 2 сард хорогдсон аж. Архангай, Хөвсгөл, Ховд, Хэнтий аймагт хээлтэгч мал 0.8-2.1 мянгаар хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 60.9 хувийг эзэллээ. Харин 649 хээлтүүлэгч хорогдсоноос бух 241, ухна 197, хуц 158, азарга 53 байв.

Улсын хэмжээнд энэ оны эхний 2 сард 1.6 мянган мал өвчнөөр хорогдсон нь өмнөх оны мөн үеийнхээс 486 (45.1 хувь) толгойгоор нэмэгдлээ. Хорогдсон малын 93.4 хувь нь чоно, баавгай, ирвэс зэрэг зэрлэг амьтанд бариулах, мөсөнд цөмрөх, хад асгаас унах, өлдөх, осгох зэрэг шалтгаантай байсан бол 1.8 хувь нь аюулт үзэгдлээр, 4.8 хувь нь өвчнөөр хорогджээ. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Wdzama

lipitor 80mg for sale <a href="https://lipiws.top/">order lipitor 20mg generic</a> atorvastatin 80mg over the counter