Өнөөдөр: 2024-03-29

Өлсгөлөнд нэрвэгдсэн 418 сая хүн Ази тивд амьдардаг

НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага аравдугаар сарын 16-ны өдрийг “Дэлхийн хүнсний өдөр” болгон зарлаж, жил бүр олон оронд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Иргэний нийгмийн байгууллагууд энэ жил өнөөдрийг “Дэлхийн өлсгөлөнгийн өдөр” болгон тэмдэглэж байна.

Дэлхийн хүн амын 12 орчим хувь буюу 928 сая хүн 2020 онд хүнсний хомсдолд орсон нь 2019 оныхоос 148 сая хүнээр нэмэгджээ.

2020 онд өлсгөлөнд нэрвэгдсэн дэлхийн хүн амын дийлэнх нь буюу 418 сая хүн Ази тивд, Өмнөд Африкийн Сахар, Хойд Африкийн бүс нутагт 264 сая хүн, Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутагт 60 сая хүн тус тус амьдарч байгаа юм.  

Ийм учир Хүнс Эвсэл ТББ, Хүний Эрх Хөгжил Төв хамтран хүнсний системийг өөрчилье, аюулгүй тэжээллэг хоол хүнс авах эрхээ эдэл, пестицидийн хэрэглээг зогсоо, монокультур биш хүнсний олон янз байдлаа хадгал гэсэн уриан дор хүнсний эрхийн тандалт судалгааг Улаанбаатар хотын СХД, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргүүд болон Говь-Алтай, Өвөрхангай, Төв, Дорнод аймгийн Баяндун, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэдээс судалгаа авчээ.

 Судалгаанд зорилтот бүлгийн нэн ядуу, өрх толгойлсон, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцсон байна. Судалгаанд хамрагсдын өрхийн амьжиргааны түвшин “COVID-19” цар тахлын үед 4% нь хэвийн, 36% нь дунд, 41% нь муу, 19% нь маш хүнд байна гэж хариулжээ. Харин хүнсний эрх хэрхэн хэрэгжиж байгаа талаар асуухад дийлэнх хувь нь муу гэсэн юм.

Цар тахлын үед зорилтод бүлгүүдэд тулгамдаж буй хүндрэлүүд:

Ажил зогссон, ажил олдохгүй

Тэтгэвэр тэтгэмж бага

Компаниуд цалингаа өгдөггүй, ажлын цаг урт

Банкны зээлийн хүү өндөр, алданги их

Хүнсний өндөр үнэ /мах/, чанар муу

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авдаггүй

Хүнсний талон хүртээмжгүй, ил тод биш

Худалдан авах хэмжээ буурсан /граммаар авдаг/

Нэр төрөл цөөрсөн /цувдаа жижиглэн/ гэжээ.

Аюулгүй, тэжээллэг хоол хүнс авах эрхээ эдэл!

Уул уурхай, агрохимийн корпорацуудын үйл ажиллагаанаас гол мөрөн ширгэж, ой мод устаж, дэлхий даяар монокультур тархаж, ард иргэд газар нутгаа алдаж уламжлалт үрээ хадгалах, хүнсээ үйлдвэрлэх мэдлэг туршлагаа мартахад хүрч байна.

Пестицидийн хэрэглээг зогсоо!

Эрчимжүүлсэн газар тариаланд пестицидийг ургац нэмэгдүүлэх зорилгоор хортон шавьж устгахад хэрэглэдэг боловч энэхүү бодис нь хөрс, усыг бохирдуулдаг. Хүн малын эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хүнс үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг ашигтай шавьжийг устгадаг нь батлагдсан.

Монокультур биш хүнсний олон янз байдлаа хадгал!

Өнөөгийн неолиберал хүнсний систем нь ашгийг чухалчлан пестицидийн хэрэглээг улам бүр нэмэгдүүлж, дэлхийн хүн амын хэрэгцээнээс давсан хүнс үйлдвэрлэж, газар усны нөөцийг шавхаж байна.

Хүнсний системийг өөрчил!

Корпораци болон эрчимжүүлсэн хөдөө аж ахуйн бизнес бүхий хүнсний систем нь дэлхийн эрүүл мэнд, уур амьсгал, байгаль орчин, эдийн засгийн хямралд ороход нөлөөлж байна гэж дүгнэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Kvpdxp

lipitor 20mg generic <a href="https://lipiws.top/">buy lipitor pills for sale</a> lipitor 40mg without prescription