ГЕНЕТИК НӨӨЦ-ийн тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан БОАЖЯ-ны ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Уранчимэгтэй тус хуулийн үр өгөөж, зохицуулалтын талаар ярилцлаа.
Өнгөрсөн долоо хоногт ГЕНЕТИК НӨӨЦ-ийн тухай хуулийн төсөл батлагдсан. Энэ хууль батлагдсанаар ямар давуу талтай вэ? Үр өгөөжөө хэрхэн өгөх вэ?
2021 оны 12 дугаар сарын 16-нд ГЕНЕТИК НӨӨЦ-ийн тухай хуулийн төсөл батлагдсан. Энэ хууль нь Монгол орны эрс тэс уур амьсгалтай байгалийн нөөц баялаг ихтэй ялангуяа байгалийн ургамал амьтан, бичил биетэнийг хадгалж, хамгаалах, бүртгэх, судлан хөгжүүлэх зорилготой хууль юм. Өнөөгийн байдлаар Монгол орны ургамлын аймгийн олон янз байдал нь 7000 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэн байдаг. Үүнээс нэн ховор, ховор үлдэц ургамлыг тоочиж үзэх юм бол байгалийн нөөц баялгийг зөв зохстой ашиглах, түүн дотроо генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг бүртгэж хадгалж хамгаалсанаараа өнөөдрийн Монгол оронд байгаа ялангуяа ховордож байгаа ургамлыг, генетик нөөцийг олон улсад ашиглаж биологийн бүтээгдэхүүн болгож ашиглаж байгаа энэ харилцааг зохицуулахад энэ хуулийн зохицуулалт маш чухал байгаа. Өнөөдөр бид эрс тэс уур амьсгалтай, эрс тэс нөхцөлд дасан зохицсон ийм байгалийн ургамалын гаралтай эм гоо зүйн бүтээгдэхүүн, хөдөө аж ахйун хүнсэнд хэрэглэж байгаа энэ тодорхой жишээнүүдийг олон улсын био хайгуул био химийн нэгдлийг нь судалж бүтээгдэхүүн болгож гаргаж зах зээлд нийлүүлж байгаагаараа маш том үр өггөөжтэй ийм баялгийг олон улсад алдаж ашиглуулж байгаа Цаашид тарималжуулах байдлаар байгалийн ургамал, амтьнаас гаралтай түүхий эдийг алдаж байгаа. Энэ хууль батлагдсанаар манай улсад хэр хэмжээний генетик нөөц байдаг талаар судалгаа гаргах, хамгаалах боломж нээгдэнэ.
Генетик нөөц, биологийн нөөцийн ялгаа нь юу вэ?
Генетик нөөцийг хүмүүс биологийн нөөцтэй их андуурдаг. Өнөөдөр байгаль дээр экосистемийн хувьд амьд бүрдлийг бий болгож байгаа бол биологийн нөөц болно. Үүн дотроо байгалийн ургамал дотор агуулагдаж байгаа генийн түвшинд үйл ажиллагааны түвшинд бий болж байгаа энэ процессийг судалж үзээд бүтээгдэхүүн болгож ашиглаж байгааг нь генетик нөөц гэж хэлнэ. Манай орон генетик нөөц, генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг баялагтай орон. Жишээлбэл бид айраг, тараг, сүү Монгол оронд био химийн нэгдлээрээ ялгарч байдаг энэ эрс тэжс уур амьсгалтай оронд ургаж байгаа байгалийн ургамал түүгээр хооллож байгаа амьтан ургамал эрс тэс энэ асуудлыг бий болгож байдаг учраас маш өвөрмөц генетик нөөцийг бий болгож байдаг. Жишээлбэл бидний хамгийн сайн мэддэг байгалийн гаралтай 100 гаруй гоо сайхны бүтээгдэхүүнийг ашиглаж байгаа. Манай улсын байгалын гаралтай ургамлаас авч байгаа бүтээгдэхүүнүүд хав\дрын эсрэг, дархлаа, чихрийн шижин гэх мэт өвчнүүдийг анагааж байгаагаараа олон улсадп бүртгэгдсэн. Хүн болгоны хамгийн сайн мэдэж байгаа ковидийн үед ашиглаж байгаа зүйл бол хунчир байгаа. Сарьслаг хунчирыг эрт дээр үеээсээ 900 жилийн өмнө хунчирыг манай ард түмэн мэдээд өөрйихөө амьдралд ашиглдаж, буцалгаж ууж, ялангуяа шарх, сорви эдгээх, дархлаа бий болгоход уламжлалт мэдлэгээрээ дахмжуулаад ашиглаад ирж байсан. Энийг өнөөдөр бүтээгдэхүүн болгоод олон улсад бас гаргаж байна. Монгол улсад үйлдвэрлээд бүтээгдэхүүн болгоод ашигладаг. Энэ өөрөө генетик нөөц юм. Үүнийг бүртгэж аваад генетик нөөцөөс үүдэлтэй үр шимийг эрх тэгш хүртэх харилцааг зохицуулж байгаа хууль бол генетик нөөцийн тухай хууль.
Генетик нөөц байгаа хэдий ч боловсруулаад гадны орнууд руу зарж борлуулах боломж байдаггүй. Боловсруулаад экспортод гаргах боломж бий юу?
Монгол улсад биотехнологийн шинжлэх ухаан илүү сайн хөгжөөгүй учраас бид олон улсын судалгаа, шинжилгээ, мэдээллийн сангаа сайн бүрдүүлж чадаагүй учраас зөвхөн биологийн нөөцөөр нь гадагшаа их гаргаж байна. Манай улс генетик нөөцийг бүрдүүлэгч орныхоо хувьд хэрэглэгч орнуудад их алдаж байгаа. Жишээлбэл Япон, Солонгос манай энэ байгалийн нөөц баялгийг ашиглаад буцаагаад маш их хэмжээний өндөр үнэтэй антибиотик, витаминуудныг үйлдвэрлээд Монгол улсад буцаагаад зарж байна. Энэ харилцааг гол зохицуулах хуулийг л баталлаа. Энэ бүх бүтээгдэхүүнээ судлан хөгжүүлэх, биотехнологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх лабораторийг бий болгох, эргээд эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай байна.
Сэтгэгдэл үлдээх