Нүүрстөрөгчийн дутуу исэл СО яг одоогийн байдлаар зөвшөөрөгдөх хэмжээнээс 150 дахин их. Энэ нь хүний биед ямар аюултай талаарх зөвлөгөөг хүргэе. Нүүрстөрөгчийн дутуу исэл нь өнгө үнэр амтгүй, хорт хий бөгөөд амьсгалаар амархан хүний биед ордог. Энэ хий нь хүний эрүүл мэндэд дараах сөрөг нөлөөг үзүүлдэг байна.
1. Амьсгалын замын системд үзүүлэх нөлөө
Хүчилтөрөгчийн дутагдал СО нь цусны гемоглобинтой холбогдон карбоксигемоглобин үүсгэдэг. Энэ нь хүчилтөрөгч зөөх чадварыг саатуулж, эд эсийн хүчилтөрөгчийн дутагдалд хүргэдэг байна.
2. Амьсгал боогдох мэдрэмж
Өндөр концентраци бүхий СО нь тархи болон зүрхний эд эсийн хүчилтөрөгчийн хангамжийг хязгаарлаж, амьсгалын сааталд хүргэж болзошгүй.
3. Төв мэдрэлийн системд үзүүлэх нөлөө
Толгой өвдөх, толгой эргэх. СО нь тархины хүчилтөрөгчийн хангамжийг багасгаж,толгой өвдөх, анхаарал төвлөрөл буурах шалтгаан болдог.
- Ухаан алдах-Өндөр концентраци нь ухаан алдахад хүргэж, амь насанд аюул учруулж болзошгүй
- Тархины гэмтэл-Урт хугацаанд СО-гийн нөлөөнд өртсөн тохиолдолд тархины зарим хэсэгт эргэж засаршгүй гэмтэл үүсэх магадлалтай
- Зүрх судасны системд үзүүлэх нөлөө-Зүрхний ачаалал нэмэгдэнэ. Зүрхний цохилтын давтамж нэмэгдэж, артерийн даралт ихсэх аюултай.
- Зүрхний шигдээсийн эрсдэл-Хүчилтөрөгчийн дутагдалтай нөхцөлд зүрхний булчин гэмтэж, зүрхний шигдээс үүсэх магадлалтай
- Урагт үзүүлэх нөлөө-Жирэмсэн эмэгтэйчүүд СО-д өртөх нь урагт хүчилтөрөгчийн дутагдал үүсгэж, хөгжлийн гажиг зулбалт, дутуу төрөлтөд хүргэж болзошгүй
- Эрүүл мэндийн бусад үр дагавар-Удаан хугацаанд бага концентрициар өртөх, амьсгалын замын архаг өвчин, амьсгалын замын үрэвсэл үүсэх эрсдэлтэй
Аюултай концентраци ба хугацаа
- Хөнгөн хордлого-200 ppm толгой өвдөх, амьсгал давчдах
- Дунд зэрэг хордлого- Толгой эргэх, ухаан баларатах 400 ppm
- Хүнд хордлого- ухаан алдах, нас баралт 800 ppm ба түүнээс дээш байдаг байна.
Улаанбаатар хотын өвлийн улирлын СО ppm төвшин нь хүний эрүүл мэндэд ноцтой аюул учруулах хэмжээ юм. Үүнээс сэргийлэхийн тулд агааржуулалт сайтай орчинд байх, халалтын төхөөрөмжийг зөв ашиглах шаардлагатай аж.