Юнескогоос жил бүрийн гуравдугаар сарын 21-ныг “Дэлхийн яруу найргийн өдөр” хэмээн зарлан тунхагласнаас хойш энэхүү өдрийг 26 дах жилдээ тэмдэглэжээ.
Энэ өдрийн гол зорилго нь яруу найргийн гоо сайхныг хүмүүст ойлгуулах, яруу найрагчдын бүтээлийг танилцуулах, залуу яруу найрагчдыг алдаршуулах, уран бүтээл туурвих боломж нөхцөлөөр хангахад чиглэсэн. Энэ өдрийн НҮБ-ийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКОгоос Дэлхийн яруу найргийн өдөр хэмээн зарлахаас өмнө аравдугаар сарын 18-ны өдөр тэмдэглэдэг байжээ. Яруу найргаар дамжуулан соёл түгээх, устаж буй хэлийг таниулах эргэн сануулах нь энэхүү өдрийн бас нэгэн зорилго юм.
Анх Америкийн яруу найрагч Тесса Уэбб 1938 онд яруу найргийн өдөр тэмдэглэх санаачилга гаргаж, эртний Ромын яруу найрагч Виргилийн төрсөн өдрийг Охай мужид яруу найргийн өдөр хэмээн тэмдэглэдэг байжээ.
Яруу найраг бол илэрхийлэх хэлбэр юм. Өөр ямар ч төрлийн уран зохиол яруу найргийн хийсвэрлэл шиг ийм олон мэдрэмж, сэтгэл хөдлөлийг бий болгодоггүй. Хамгийн анхны яруу найраг нь МЭӨ 2000 оны үед "Гигамешийн Эпик"-ээр тодорхой хугацаанд гарч ирсэн гэж үздэг ч, уран зохиол дэлгэрэхээс ч өмнө яруу найраг оршин байсан байх магадлалтай. Янз бүрийн төрлийн яруу найраг өөр өөр эрин үед тренд болж, хувиран өөрчлөгдсөөр байна.
У.Цогжавхлан