Александр Бастрыкин: Узбекистан, Тажикистан, Киргизийн 20 мянган иргэн фронтод байгаа

ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны дарга Александр Бастрыкин "Узбекистан, Тажикистан, Киргизэд ямар нэг шалтгаанаар амьдрах дургүй Оросын иргэншилтэй болсон 20 мянган иргэн фронтод байгаа" гэжээ. ЗХУ задран унаснаас хойш 30 гаруй жил өнгөрсөн ч Төв Азийн хуучин Зөвлөлтийн бүгд найрамдах улсуудаас ОХУ-ыг зорих цагаачдын цуваа тасрахгүй байна. Бастрыкины дурдсан улс орнуудад амьжиргааны түвшин Оросоос хамаагүй доогуур, ажлын байр хомс байдаг тул олон залуус Оросын иргэншил авахыг оролддог. Кремль мөн сайн дурынхныг фронтод татахын тулд санхүүгийн олон арга хэмжээг санал болгож буй. Үүнээс гадна Кремлийн холбоотон, Хойд Солонгосын дарангуйлагч Ким Жөн Уны үнэнч цэргүүд Оросын баруун хэсгийн Курск мужийн зарим хэсгийг эргүүлэн авахад чухал үүрэг гүйцэтгэжээ. Мөн Хятад, Энэтхэг, Куба, Сенегал, Того зэрэг бусад орны иргэдийг ажилд зуучилж байгаа тухай мэдээлэл тогтмол гардаг.

 https://www.yahoo.com/news/russia-sent-20-000-naturalized-173924638.html

Сэтгэгдэл үлдээх