Пахицефалозаврууд нь зулайн хэсэг нь овойж, бөмбөгөр хэлбэртэй болон хөгжсөн гавлын ясаараа алдартай хоёр хөлтэй ургамал иддэг үлэг гүрвэл бөгөөд хамгийн бага судлагдсан төрөл зүйлд багтдаг. Энэ бүлгийн үлэг гүрвэлүүдээс хамгийн эртний бөгөөд бүрэн гүйцэд болох Монголын говь цөлөөс олдсон олдвор нь энэ төрлийн үлэг гүрвэлийн талаар илүү их мэдээлэл өгөхөөр байна.
Судлаачид энэ чулуужсан яс нь 108 сая жилийн өмнө Цэрдийн галавын үед хамаарах “Zavacephale Rinpoche” (Завацефале ринбүүчи гэж нэрлэдэг) гэгдэж буй үлэг гүрвэл бөгөөд жижиг, хөнгөн бүтэцтэй, урт хөл, богино гартай байжээ.
Завацефале бол бараг 15 сая жилийн настай пахицефалозавруудын хамгийн эртнийх юм.
Судлаачид мөчдийн ясны өсөлтийн цагиргийг судалж, насыг нь тодорхойлжээ. Энэхүү судалгаа нь пахицефалозаврын гавлын яс хэзээ бүрэн хөгждөгийг тодорхойлохын тулд өсөлтийн цагиргийг ашигласан анхны судалгаа юм. Эрдэмтэд бусад зүйлсээс гадна эдгээр үлэг гүрвэлүүд нь том эвэрт хонь шиг толгойгоороо мөргөдөг байж магадгүй байсан гэж таамаглаж байгаа юм.
Завацефалегийн амьдарч байсан орчин нь нуураар бүрхэгдсэн, хадан цохиогоор хүрээлэгдсэн хөндий байсан аж. Завацефалегийн гар ямар байх, хоол боловсруулах систем хэрхэн ажилладаг, цаг хугацааны явцад гавлын яс хэрхэн хувьсан өөрчлөгддөг гэх мэт тэдний анатомийн талаарх мэдлэг дутуу байсан юм.
Тиймээс эрдэмтэд пахицефалозаврын хувьслын удам угсааг тодорхойлохыг оролдож байна. "Тэдний хачирхалтай гавлын бөмбөгөр хэлбэр хэрхэн хувьсан өөрчлөгдөж, бусад үлэг гүрвэлүүдтэй хэрхэн харилцаж байсан талаар судлах хэрэгтэй байна" гэдгийг эрдэмтэд онцолжээ.
https://www.asiaone.com/world/best-fossil-dome-headed-dinosaur-unearthed-mongolia
Сэтгэгдэл үлдээх