Д.Гантөмөр: Дотоодын эдийн засгийн цусны эргэлтийг аялал жуулчлалаар явуулах бодлогыг барьж ажиллаж байна

"Экспорт Монгол 2021" олон улсын цахим форум, үзэсгэлэн 7 дахь жилдээ боллоо. Энэхүү формын үеэр бид “Цар тахлын үед экспортыг нэмэгдүүлэх гарц шийдэл”-ийн талаар Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Т.Гантөмөртэй ярилцлаа.

Аялал жуулчлалын чиглэлд экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Монголд форм, бодлогын баримт, бичгүүд маш их байдаг. Хийгдсэн форм, бодлогын баримт бичгүүдийн тоог авч үзэх юм бол бид амжилтад хүрэх боломжтой. Тэгэхээр энэ форумуудын үр дүн бодит амьдрал дээр хэрэгжих тэр үйл явцыг бид нар чухалчилж байгаа. Маш энгийн жишээ хэлье. Гаднын ч бай дотоодын ч бай 100 хүртэлх хүн хүлээж авах чадалтай нэг жуулчны бааз нийтдээ зөвхөн зуны улирал, гурав, дөрвөн сарын хугацаанд ажиллахад хэчнээн төрлийн мах, ногоо, өндөг соёл урлагийн бүтээлүүд болон бусад дэлгүүрүүдийг ажиллуулж байна вэ гэдэг тооцоог бид нар гаргаж үзэж байгаа юм.

Ингээд үзэхээр тэр жуулчны бааз гаднаас лифтэн гэдэг цайг оруулж ирээд тэр цайг илүү зарах уу. Өнөөдөр жижиг, дунд үйлдвэрт хийж байгаа нутгийнхаа ногоон цайг хийж байгаа эсвэл тухайн ард иргэдийн сайн биш боловч эхлүүлж байгаа гар урлал оёсон, нэхсэн цамцнаас авахуулаад зүйлийг жуулчдад үнэ цэн оруулж зарах маягаар зарж, борлуулбал тэр нь өшөө илүү сайжирч, экспорт явагдана гэсэн үг.  

Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын хамгийн том ялгарч байгаа зүйл нь бусад салбарт бараа үйлчилгээгээ зах зээл рүү нь илгээж дамжуулж экспорт хийдэг бол манай салбарт хэрэглэгч нь өөрөө үйлдвэрлэл болж байгаа газраа ирдэг.

Аялал жуулчлал өөрөө бусад экспортод гаръя гэж байгаа зүйлүүдийг холбож өгч борлуулалтыг нь нэмж өгч тухайн газрын брендийг дээшлүүлж энэ агуулгаараа жижиг дунд үйлдвэрт хөрөнгө оруулалт хоёрыг татаж байгаа. Байгаль орчин аялал жуулчлалын бодлогуудын нэг бол цогцолбороор нь буюу жижиг, дунд үйлдвэрлэл экспортын салбаруудтай нь аялал, жуулчлалыг уялдуулах замаар тухайн хөрсөн дээр нь суурилсан чадварыг нэмэгдүүлэх экспортын бодлогыг явуулъя гэдэг зүйлийг илүү их онцолж яримаар байна.

Цар тахлын энэ үед дотоодын жуучлалаа хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Хил хаагдсан энэ үед дотоодын жуулчдын хэрэгцээ өсч байгаа. Бид нарын харснаар энэ зун дотоодын жуулчлал хоёр дахин нэмэгдсэн. Гурван сая орчим хүмүүсийн тал орчим хувь нь ямар нэгэн байдлаар энэ зун аялал хийгдсэн. Ингэхдээ гадаадын жуулчдын төлдөг мөнгөнөөс дутахааргүй хэмжээнд төлсөн чадварууд ч байна. Аялал жуулчлалын том компаниуд баруун аймгууд, Буйр нуур, Хөвсгөлд байдаг. Монголчууд чинь аялахдаа нуур, рашаанаа их дагаж аяладаг. Бид нарын чухал гэж харж байгаа зүйл бол Улаанбаатарт байгаа хүмүүсээ хөдөө орон нутагт явахад нь орон нутгийн бренд гэж хэлж болох онцлог бүхий зүйлүүдийг худалдаж авах боломжоор нь хангах хэрэгтэй. Бүх зүйлийг Улаанбаатараас зөөж Баян-Өлгийд зарах биш. Харин тэрэнд нь байгаа онцлог бүтээгдэхүүнийг Улаанбаатарчууд аялангаа сурч аваад нутгийн идээ гэх багц бүтээгдэхүүнтэй орж ирээд дараа нь түүнийгээ хэрэглэдэг. Дотоодын эдийн засгийн цусны эргэлтийг аялал жуулчлалаар явуулах бодлогыг барьж ажиллаж байна.

Аялал жуулчлалын хүний нөөцийг яаж нэмэгдүүлж, залуучуудыг татах вэ?

Энэ салбар ямар нэгэн материаллаг зүйл гэхээсээ илүү туршлагатай ажилтнууд, менежерүүдийн ур чадвараар дамжиж явагддаг салбар юм. Тийм учраас салбар нь өөрөө хаагдаад эхлэхээр хүмүүсээ цалинжуулах чадвар, эдийн засгийн боломжгүй болсон. Эндээс эхлээд хүний нөөцөө алдаж эхэлсэн. Одоо аялал, жуулчлалын салбар сэргэж бид нар хөл дээрээ явж байна. Тийм учраас залуучуудыг орж ирээсэй гэж бодож байна. Ялангуяа дижитал аялал жуулчлал чиглэлээр шинэ технологи иноваци дээр суурилсан худалдаанууд болох виртуал болон койн капитал төгрөг, мөнгөний хэрэглээ явж байна. Эд нарын бодитой үр дүн үзүүлэх салбар нь аялал жуулчлал байх ёстой. Тийм учраас залуучууд өөрсдийн марктенгийн мэдлэгийг олон улсын экспорт худалдаа болох чиглэлд нь хувь нэмэр оруулж, суралцаасай гэж хүсч байна.

Ярилцсанд баярлалаа

Баярлалаа

Д.Жамъяндагва

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Sxqrve

buy lipitor pill <a href="https://lipiws.top/">order atorvastatin 10mg online</a> order atorvastatin 10mg