УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Болормаа татвартай холбоотойгоор "Сангийн яаман дээр хэлэлцэж байсан өндөр үнэтэй автомашины татвар зэрэг асуудлыг яагаад төсвийн төсөлдөө оруулж ирээгүй юм бэ. Нэг хүнд ногдох "Ланд-300" автомашины худалдан авалтаар Монгол Улс бараг тэргүүлж байна. 2024 оны борлуулалт нь 3000 гарчихсан байна" гэлээ.