Хууль бусаар мод бэлтгэх төрлийн гэмт хэрэг өсжээ

Хууль бусаар мод бэлтгэх төрлийн гэмт хэрэг энэ оны эхний арван сард 236 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 15 хэргээр буюу 6.8 хувиар өссөн үзүүлэлттэй, нийт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн 49.2 хувийг эзэлж байна.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн 24.6 дугаар зүйлд заасан хууль мод бэлтгэх гэмт хэрэг, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, шийдвэрлэлтийг ахиулах зорилгоор улсын хэмжээнд “Эко 2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажилласан. Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтсүүдээс энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор давхардсан тоогоор 39 удаагийн эргүүл хяналт шалгалтыг 42 тээврийн хэрэгсэлтэй, цагдаагийн алба хаагч 122, мэргэжлийн хяналтын байцаагч 34, байгаль орчны улсын байцаагч 85, байгаль хамгаалагч 89, нийт 330 алба хаагчид хамтран зохион байгуулж гэмт хэргийн шинжтэй 102 үйлдлийг илрүүлж таслан зогсоожэээ.

Мөн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг улсын хэмжээнд авч үзвэл 236 буюу 49.2 хувийг хууль бусаар мод бэлтгэх, 1 буюу 0.2 хувийг ой хээрийн түймэр тавих, 3 буюу 0.6 хувийг байгаль орчныг бохирдуулах, 1 буюу 0.2 хувь нь байгалийн тэнцэл алдагдуулах гэмт хэрэг тус тус эзэлж байна.

Тус албаны болон нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа хэргүүдийг нэгтгэн авч шийдвэрлэх боломжтой 128 хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эрх бүхий нэгжүүдэд хүргүүлэн шийдвэрлэлтэд хяналт тавьж ажилласан. Экологийн асуудал хариуцсан алба хаагчдаас 18 хэргийг шүүхэд шилжүүлэх, 40 хэргийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, 33 хэргийг хаах, 6 хэргийг харъяаллын дагуу шилжүүлэх тус тус саналтайгаар нийт 97 хэргийг холбогдох байгууллагуудад шийдвэрлэхээр хүргүүлсэн байна. Мөн ойн цэвэрлэгээ хийх зөвшөөрлийн халхавчаар нойтон мод бэлтгэж мод, модон материалын захын ченжүүдэд худалдсан гэх хэргүүдийн тус тус шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Mtjeok

lipitor for sale online <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg cost</a> purchase lipitor generic