Өнөөдөр: 2024-03-29

Эрдэнэбулган сумын халианд автсан хогийн цэгийг нүүлгэн шилжүүлнэ

“Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо” яаралтай хуралдан Эгийн голын халианд автаад буй Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвийн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх, үүнд шаардлагатай санхүүжилтийг олгохоор болов.

Эгийн гол 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн эргээ даван хальжээ. Улмаар халиа гүйж 2022 оны нэгдүгээр сарын 11-ны өдрийн байдлаар Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн 30 өрхийн 159, 2 дугаар багийн 3 малчин өрхийн 9 иргэн, 461 толгой мал усанд автсаныг нүүлгэн шилжүүлжээ. Голын халиа томорсоор өдгөө тус сумын хогийн цэг автаад байгаа юм.

Тиймээс Хөвсгөл аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас БОАЖЯ-нд хүсэлт хүргүүлэн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, орчны бохирдлыг бууруулахын тулд шинээр хогийн цэг төлөвлөн, нүүлгэн шилжүүлэх, халианд автсан хэсгээс цооног гарган хяналт тавих зайлшгүй шаардлага үүссэн тул санхүүгийн эх үүсвэр хүсээд байв.

Хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах 197 сая төгрөг, цооног барихад хэрэгцээтэй 13.6 сая төгрөгийн хүсэлтийг “Орчны бохирдол бууруулах үндэсний хороо” хуралдан шийдвэрлэсэн нь энэ юм. Мөн цаашдаа голын ай савын дэргэд хогийн цэг байгуулахгүй байх, байгааг яаралтай нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвийн хогийн цэг халианд автсанаар Эгийн гол бохирдох үндсэн нөхцөл үүссэн. Цаашдаа дулаан болж мөс гэсэх явцад хогийн цэгээр бохирдсон ус Эгийн голоор дамжин Сэлэнгэ мөрөнд бохирдол үүсгэх эрсдэлтэй байсан юм гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Lysyyq

lipitor 40mg us <a href="https://lipiws.top/">purchase lipitor online cheap</a> lipitor pills