ААН, байгууллагад зориулсан ойн 12 үйлчилгээ цахимжлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж, байгууллагад зориулсан ойн 12 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia платформ орлоо. Тодруулбал,

  1. Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага / сунгах /
  2. Мод үржүүлэх, ойжуулах ойг нөхөн сэргээх мэргэжлийн байгууллага / шинээр авах /
  3. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / сунгах /
  4. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх / шинээр авах /
  5. Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах
  6. Ойд үйлдвэрлэлийн ашиглалт явуулах / сунгах /
  7. Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага
  8. Ойн дагалт баялаг ашиглах, хамгаалах мэргэжлийн байгууллага / сунгах/
  9. Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /сунгах /
  10. Ойн тооллого, ойн зохион байгуулалт хийх мэргэжлийн байгууллага /шинээр авах /
  11. Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага
  12. Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх мэргэжлийн байгууллага /сунгах/

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны аж ахуй нэгж байгууллагад үзүүлдэг нийт үйлчилгээнээс өнөөдрийн байдлаар 47 үйлчилгээ цахимжиж, e-Mongolia-д орсон бол иргэнд үзүүлдэг 35 үйлчилгээ цахимжаад байна.

Дээрх үйлчилгээг авахын тулд аж ахуйн нэгж байгууллагууд тоон гарын үсгээр e-Mongolia платформд нэвтрэн орж, үйлчилгээнүүд цэсээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн байгууллага гэсэн сонголтыг хийж авах боломжтой.

Ийнхүү e-Mongolia платформд төрийн 60 байгууллагын 623 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.

Сэтгэгдэл үлдээх