Цар тахлын улмаас дэлхийн улс орнуудын аялал жуулчлалын салбар тэр чигтээ зогсоод байгаа билээ. Тэгвэл коронавирусийн тархалт харьцангуй бага байгаа Япон улс гадаад жуулчдын урсгалыг эргэн сэргээхийн тулд зорин ирэх жуулчдын тал зардлыг нь даах талаар хэлэлцэж эхэлжээ.
Тус улсад интоорын мод цэцэглэдэг дөрөвдүгээр сарын эхэн үе бол аялал жуулчлалын оргил үе байдаг ба энэ жил Япон улсыг зорих жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 99,9 хувиар буурсан байгаа юм.
Японы Аялал жуулчлалын газрын Хироши Табатагийн мэдээлснээр тус улсын Засгийн газар долдугаар сараас эхлэн хэрэгжүүлж магадгүй “Go To Travel” хэмээн нэрлэсэн нөхөн сэргээлтийн шинэ хөтөлбөрт 12,5 тэрбум доллар төсөвлөөд байгаа аж.
Хэрэв энэхүү төлөвлөгөө хэрэгжвэл тус улсыг зорьж буй жуулчдын онгоцны тийзийн тал хувийг, намрын улиралд Япон улсад зочлохыг хүссэн жуулчдын хувьд зочид буудлын өрөөний төлбөрийн гуравны нэгийг нь төлөх юм байна. Түүнчлэн ресторан, зоогийн газар, дэлгүүрээр хямдаар үйлчлүүлэх хөнгөлөлтийн ваучерийг ч санал болгож магадгүй юм байна.
Сэтгэгдэл үлдээх