Өмнөговь аймаг ажлынхаа амжилтаар Монгол Улсын шилдэг аймгаар сүүлийн гурван жил дараалан шалгарлаа.
Монгол Улсын хууль тогтоомж, төрийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг орон нутагт амжилттай хэрэгжүүлэн 2019 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ нийслэл, 21 аймгаа тэргүүллээ. Энэхүү амжилтаараа "Монгол Улсын шилдэг аймаг"-аар шалгарч өнөөдөр шагналаа гардан авлаа.
2017, 2018, 2019 оны ажлаараа ийнхүү гурав дахь удаагаа улсдаа тэргүүлж говь нутгийнхаа бүх салбартаа манлайлан ажиллаж байна. Тус аймаг өнгөрсөн онд Хөдөө аж ахуй үйлдвэржилтийн жил болгон зарлаж энэхүү салбартаа бүтээн байгуулалт болон мэргэжилтнүүдээ мэргэшүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан юм. Энэ жилийн хувьд Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаад ажиллаж байгаа юм.