Цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа зарим мэдээлэл болон зөрчлүүдийг танилцуулан хүргэе.
Цагдаагийн байгууллага сонгуулийн үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг хангах, аюулгүй нөхцөлийг хангах болон аливаа нөлөөллөөс урьдчилан урьдчилан сэргийлэх, сонгуультай холбоотой болон иргэний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг зөрчлийг шалгах чиглэлээр өндөр арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажилладаг.
Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуул эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагад анхны гомдол мэдээлэл 9 сарын 21 өдөр бүртгэгдсэн юм. Түүнээс хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд иргэний улс төрийн эрх, эрх чөлөөний гэмт хэрэг зөрчигчдийн нийт 207 гомдол мэдээлэл ирүүлж манай холбогдох нэгжүүд эрүүгийн хууль болон зөрчил шалган шийдвэрлэх хуульд заасны дагуу шалган ажиллаж байна. Ирүүлсэн гомдол мэдээллийг эрүүгийн болон зөрчлийн тухай хуулийн шалган шийдвэрлэх заалтаар ангилан үзвэл :
14-5 14-9 дүгээр зүйлд заасны дагуу иргэний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэгтэй холбоотой 16-н гомдол мэдээлэл цагдаагийн байгуулагд мэдэгдсэн байна. Энэ бол нийт эрүүлсэн гомдол мэдээллийн 7.7 хувийг эзэлж байгаа юм.
Хуурамч бичиг баримт ашиглах буюу эрүүгийн хуулийн 23-2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэмт хэргийн шинжтэй мэдээлэл 2-р ирсэн нь гомдол мэдээллийн 0.9 хувийг эзэлж байна.
Нэр дэвшигчдийн нэр хүнд алдар нэрийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан зөрчлийн тухай хуулийн 17-1 дүгээр зүйлийн 7 дах хэсэгт заасан зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 62 ирсэн нь нийт гомдол мэдээллийн 62.9 хувийг эзэлж байна.
Хуульд зааснаас өөр аргаар сонгуулийн сурталчилгаа явуулсантай холбоотой зөрчлийн тухай хуулийн 17-1 дүгээр зүйлийн 10, 11, 14, 18, дугаар зүйл хэсэгт хамрахаар 81 гомдол мэдээлэл ирсэн нь гомдол мэдээллийн 39.1 хувийг эзэлж байна.
Бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн, нийтийг хамарсан уралдаан тэмцээн арга хэмжээг зохион байгуулсан, урлагийн тоглолт дайллага цайллага хийсэн, мөн ажлын байранд жуулчлах ажилд оруулах зэргээр бусад давуу байдал олгосон амлалт өгсөн гэх зэргээр зөрчлийн тухай хуулийн 17-1 дүгээр зүйлийн 16 дахь хэсэгт заасан зөрчлийн талаар 23-н гомдол ирсэн нь гомдол мэдээллийн 11.1 хувийг эзэлж байна.
Харилцаа холбоо болон хэвлэл мэдээлэл цахим орчин ашиглах, улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн санал асуулга зохион байгуулсантай холбоотой 6-н гомдол мэдээлэл ирсэн нь гомдол мэдээллийн 2.8 хувийг эзэлж байна.
Цахим хуудас ашиглан бусдын нэр төр болон хуурамч цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулсантай холбоотой 1 гомдол мэдээлэл ирсэн нь гомдол мэдээллийн 0.4 хувийг эзэлж байна.
Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа зорилт арга хэмжээг хэрэгжүүлэх дээр амлалт өгсөн ийм агуулга бүхий аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх зөрчлүүд зөрчлийн тухай хуулийн 17-1 дүгээр зүйлийн 18-ын 3 дугаар хэсэгт заасан зөрчлийн шинжтэй 7 гомдол ирсэн нь гомдол мэдээллийн 3.3 хувийг эзэлж байна.
Бусад зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл ирсэн 9 ирсэн. Харин Аймаг дахь цагдаагийн хэлтсүүд 134-н гомдол мэдээллийг шалгаж байна. Мөн нийслэл дэх дүүргийн цагдаагийн газрын хэлтсүүд 73-н гомдол мэдээллийг шалгаж байна.
Цагдаагийн байгууллага мөн аймаг, нийслэл, сум, дүүргийнииргэлийн төлөөлөгчдийн хурлын сонгуультай холбоотой шийдвэрлэлтүүдийг дурьдвал.... 14-5 14-8 зүйлд заасны дагуу гэмт хэргийн шинжтэй 8 гомдол мэдээллийг шалгаж харьяаллын дагуу тагнуулын байгуулагд шилжүүлэн өгсөн. Мөн эрүүгийн хуулийн 14-5 14-8 23-2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн шинжтэй 10 гомдол мэдээллийг үргэлжлүүлэн шалгаж байна. Зөрчлийн шинжтэй зөрчлийн тухай хуулийн 17-1 дүгээр зүйлд заасан зөрчлийн тухай 191-н гомдол мэдээлэл хүлээн авч 5-н гомдол мэдээллийн зөрчлийн хэргийг нээсэн бөгөөд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж байна. 3 гомдол мэдээллийг харьяаллынх нь дагуу мэргэжлийн хяналтын газар шилжүүлэн өгсөн 74 гомдол мэдээллийг зөрчлийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэж 1 хүнийг хэлбэршүүлсэн журмаар буюу 100 мянган төгрөгөөр торгон шийтгэсэн бөгөөд одоогоор 100 гомдол мэдээллийн шалгалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Сэтгэгдэл үлдээх