Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ есдүгээр сарын 27-ноос өмнө шалгахыг санууллаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийг жагсаалтыг байршуулсан тул сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгахыг анхааруулсан юм. Хэрвээ бүртгэгдээгүй эсвэл буруу бүртгэгдсэн бол гомдлоо улсын бүртгэлийн байгууллагад бичгээр гаргана.